Saturday, May 4 2024

Эрүүл мэндийн даатгалын сангаас эдлэж болох ямар хөнгөлөлт байдаг вэ

Төрөөс иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахдаа даатгалын сангаас ямар төрлийн хөнгөлөлт хэрхэн эдлэж болох талаар мэдээлэл хомс байдаг. ЭМД-аар нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Үүнд хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяаны эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт тусламж, үйлчилгээ ордог.

Хоёр жилийн өмнө шинэчлэн батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаад нэмэгдсэн. Гэхдээ даатгалын хувь нэмэгдсэнээр илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэнэ гэсэн үг юм.

Эрүүл мэндийн даатгалын хуульд багтсан ч иргэдийн төдийлөн сайн мэдэхгүй зарим хөнгөлөлт, боломжуудыг танилцуулж байна.

ЗААВАЛ ХАРЬЯА ДҮҮРГИЙНХЭЭ ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАХ ШААРДЛАГАГҮЙ

7.1.3. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх.

Иргэд заавал харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдлээр үйлчлүүлэх биш ЭМД-ийн дэвтрээрээ аль ч эмнэлэгт үйлчлүүлэх эрхтэй. Үүнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан хувийн эмнэлэгт ч даатгалаа ашиглан үзлэгт хамрагдах, хэвтэн эмчлүүлэх боломжтой. Тухайлбал нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн 79 эмнэлэг ЭМД-аар үйлчилдэг.

ЭМД-аар uрьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх эрүүл мэндийн байгууллагуудын нэрсийг ЭНД дарж харна уу.

183 НЭР ТӨРЛИЙН 800 ОРЧИМ ЭМИЙН ҮНИЙГ 40-80 ХҮРТЭЛ ХУВИАР ХЯМДРУУЛАХ БОЛОМЖТОЙ

9.3. Даатгуулагч өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн эмийг худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг жил бүр шинэчлэн баталдаг. Өрхийн эмнэлэгүүдэд хөнгөлттэй олгодог эмийн жоруудыг тамгаат баталгаажсан жорын цаасан дээр бичиж өгдөг. Уг хөнгөлөлтөөр жагсаалтанд багтсан эмийг 40-80 хувиар буюу 500–65,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй. Жишээ нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлдөг. Өнгөрсөн онд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг  үнэ төлбөргүй олгож байсан.

2018 онд ЭМД-аар хөнгөлттэй үнээр олгох эмийн жагсаалт хараахан гараагүй байна.

ГЭР БҮЛИЙНХЭЭ ГИШҮҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ АШИГЛАХ БОЛОМЖ

7.1.8. Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах.

Эрүүл мэндийн байгууллагаас авсан үйлчилгээ нь даатгалаараа авах үйлчилгээнээс хэтэрч нэмэлт төлбөр төлөх тохиолдол бий. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар энэ тохиолдолд гэр бүлийнхээ өөр нэг гишүүний даатгалыг жилд нэг удаа ашиглах боломж бүрдсэн юм.

Даатгуулагч даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг. Энэ нь эрүүл нь өвчтэйгөө, залуу нь ахмад настнаа, орлоготой нь орлогогүйгээ гэсэн зарчим юм. Энэ дагуу тухайн даатгуулагч ЭМД-аасаа 2 сая төгрөгний тусламж үйлчилгээ аваагүй байх тохиолдолд энэ нь эргээд гэр бүлийнхээ гишүүдэд зарцуулах, үлдсэн даатгалынхаа хэмжээнд тусламж, үйлчилгээ авах эрхээ шилжүүлэн тооцуулах боломж олгож буй юм.

ЭМД-ЫН САНГААС АВЧ БОЛОХ БУСАД ХӨНГӨЛӨЛТҮҮД

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараахь тусламж, үйлчилгээнүүд болон хөнгөлөлтийн хувь хэмжээг танилцуулья.

9.1.1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

            Төрийн өмчийн эмнэлэгт 145,500-804,090 төгрөг

             Хувийн хэвшлийн эмнэлэгт 84,875-406,543 төгрөг

ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн нийт зардлын:

          10 хувийг аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвд,
15 хувийг төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгт өөрөө хариуцан,

           Төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь төлдөг даатгуулагчийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна.

9.1.2. Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ

Даатгуулагч амбулаторийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эмнэлгүүдээс авна. Ингэхдээ төрийн өмчийн  эмнэлэгт амбулаториор нэг удаа үзүүлэхэд 15,000-16,200 төгрөгийн үйлчилгээ авна хэмээн дундажлан тооцсон байна.

9.1.3. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

Төрийн өмчийн эмнэлэгт 65,475-313,619 төгрөг (нэг удаагийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд)

9.1.4. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

9.1.5. Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ

          Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн рашаан сувиллаар үйлчлүүлэхэд

          Рашаан сувиллын үйлчилгээ 110,000 төгрөг

          Клиник сувиллын үйлчилгээ 116,281 төгрөг

          Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ 140,903 төгрөг

          Уламжлалт тусламж үйлчилгээний хувьд :

          Төрийн өмчин болон хувийн хэвшлийн эмнэлэгт 117,000 төгрөг

          Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээ

          Төрийн өмчийн эмнэлэгт 300,000 төгрөг

          Хувийн хэвшлийн эмнэлэгт 175,000 төгрөг

          Туяаны өдрийн эмчилгээнд /өдрөөр/ 66,000 төгрөг

          Химийн өдрийн эмчилгээнд /тохиолдол бүрт/ 450,000 төгрөг

Эрүүл мэндийн даатгалын сангаас эдлэж болох хөнгөлөлтүүд

9.1.6. Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл

Өмнө нь монгол улсад хийгддэггүй байсан энэ төрлийн үйлчилгээг Монгол эмч нар дотооддоо хийж, мэс заслын төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсон. Үүнд 900,000 – 28 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх аж.

9.1.7. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт

9.1.8. Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

9.1.9. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ

9.1.10. Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;

9.1.11. Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараахь үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

           Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ оношоос хамаарч 145,500 – 804,090 төгрөгийн зардлыг эрүүл мэнийн даатгалын сан хариуцдаг.

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААРАА СПОРТ КЛУБТ ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖТОЙ

9.1. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараахь тусламж, үйлчилгээ хамаарна гэж заасны дотор

9.1.12. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ

Энэ дагуу анхны санал санаачлага гарч хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршлыг ЭНД дарж харна уу.

ЭЛЭГНИЙ В, С ВИРУС ТООЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Дээр дурдсан тусламж үйлчилгээнээс гадна элэгний В,С вирусийн тоолох шинжилгээг улсын эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг хийж, зардлыг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториудын жагсаалт

1.    Улсын нэгдүгээр төв эмнэлэг

2.    Улсын хоёрдугаар төв эмнэлэг

3.    Халдварт өвчин судлалын үндэсний төв

4.    Хавдар судлалын үндэсний төв

5.    Багануур эрүүл мэндийн төв

6.    Интермед эмнэлэг

7.    УБ Сонгдо эмнэлэг

8.    Грандмед эмнэлэг

9.    Аллергимед эмнэлэг

10.   Монгол Хьюндай эмнэлэг

11.    Итгэл эмнэлэг

12.    Онкоген лаборатори

13.    “Гялс” Анагаах ухааны төв

14.    Мобио лаборатори

15.    Оношмед лаборатори

16.    “Бона Вита” лаборатори

17.    “Протолаб” лаборатори

18.      Элэгний төв лаборатори

19.    “Гэгээн Ар Үр” лаборатори

20.    Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/

21.    “Евростандарт лаборатори

22.    Хаппи веритас 

+ There are no comments

Add yours

You May Also Like: