Өчигдөр бөглөрөөд зогсож байтал араас пид гээд л хусаад хаялаа. Буугаад харсан арын гүприйг маань чихээд хаячихсан нэг эмэгтэй их л сандарчихсан сууж байв. За би ч нэг их уурласангүй албаар мөргөцөн биш, очоод яаж байгаад мөргөчихвөө гэтэл дуу нь гарсангүй, ажиглахнээ таксинд явж байгаа бололтой ардаа хоёр хүн суулгацан их л ядарсан царайтай харагдав. Уг нь гайгүй мөргөсөн бол би тоохгүй яваад л өгөх байлаа, гэвч гүпр маань бүр чихэгдчихэж, хоёулаа тохирсон нь дээрдээ цагдаа ирвэл таны оноог хасаад торгоод бичиг баримтыг тань аваад бөөн юм болно гэсэн юу ч дуугарсангүй, ийм үед үнэхээр хэцүү юм байна лээ. Үнэндээ энэ эмэгтэйд мөнгө ч байсангүй. За би гэдэг хүн ТА ЖОЛООГОО ЦААШИД БОЛГООМЖТОЙ БАРЬЖ БАЙГААРАЙ ОДОО ЯААЯ ГЭХЭВ ДЭЭ ГЭЭД Л ЯВААД ӨГЛӨӨ, Уучлаарай маш их баярлалаа гээд л бараг нулимс нь цийлэгнээд үлдсэн дээ, яахав дээ төмөр хаана ч олдоно, хүн хүнээ гэсэн сэтгэл агуу шүү дээ. Энэ хүний 10 хоног махаа зулгааж ар гэрээ тэжээх гэж олсон мөнгийг нь хоёр төмөр шүргэлцсэний төлөө би авах гэж улайраад яахав дээ.
Baatar Temuulen
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
