Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаанаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй хэмээн үнэлсэн байна. Тиймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 32 төлөөлөгчийн олонхийн санал буюу нийт 20 төлөөлөгчийн саналаар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг үүрэгт ажлаас нь өнөөдөр огцруулжээ.
2016 оны сонгуулиас хойш иргэд олны дунд маш ихээр нэр хүндээ алдаж түүгээр зогсохгүй МАН-ын “60 тэрбумын бэтэг” хэмээгдэх болсон албан тушаалын бялуу амтлагчдыг эхнээсээ ийнхүү цэвэрлэгдэж эхэлжээ. Төрийн эрх барьсан намын нэрээр хариуцлагатай алба хашиж байгаа атлаа хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, үүрэгт ажилдаа хайнга ханддаг, хамаатан садангаа ажилд олноор нь авч, өмнө нь ажиллаж байсан жирийн иргэдийг намын харьяаллаар нь гадуурхаж ажлаас нь халдаг гэх мэт олон шалтгаанаар нутгийнхаа иргэдэд нэр хүндээ алдаж, нам дотроо үүссэн асуудлын нэг болоод удсан Засаг даргаа Сүхбаатарын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд ийнхүү огцруулсан байна.
Ингэснээр Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа хоёр жилийн турш үүрлэсэн зудыг арилгаж, хариуцлагагүй Засаг даргаа үүрэгт ажлаас нь огцруулж, төрийн ажилд хариуцлагатай, ёс зүйтэй хүн ажиллах ёстой гэдгийг сануулж, сонголтоо хийлээ. Сүхбаатарчуудын сонголтыг хариуцлагагүй алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт нутгийн иргэд төдийгүй, монголын ард түмэн итгэж байгаа. МАН-д үүрлэсэн хариуцлагагүй Засаг дарга нарт хариуцлага тооцох ажил ийнхүү Сүхбаатар аймгаас эхэлсэн нь энэ хаврын хамгийн том шуугиан болох нь тодорхой боллоо.
Сэтгүүлч С.Баяр
3 thoughts on “Сүхбаатарчууд Засаг даргаа огцруулжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...

Энэ засаг даргаа огцоруулж үүний өмнөх засаг ларга Батсууриа хууль зөрчиж байхад огцоруулахгүй Ж.Батсуурь Авлигийн хэргээр Авлигтай тэмцэх газарт шалгуулаад хэрэгнь шүүх дээр хамт ажиллаж баысан нөхдүүдтэйгээ очоод байгаа гэж АТГ мэдээлж байсан хэрэгт орхорс нь өмнө огцохуулж Ж.Басуурийгаа хөөргөж байгаад шоронд иогээж байгаа шүү
Юуны шудрага ёс вэ одоо тэгээд хадам хүргэн 2 нийлээд мөнгө гувчуулаад алах юм байна л да одоо бүх хамаатан найз нөхдөө захиргаагаар дүүргээд
Тийм байлгүй дээ