Манай улсын өвлийн ууган спортын нэг нь тэшүүрийн төрөл билээ. Монголын тэшүүрийн холбоо нь 1959 онд байгуулагдаж, 1960 онд Олон улсын тэшүүрийн холбоонд, 1961 онд Олон Улсын Олимпийн хорооны гишүүнээр тус тус элссэнээр олимп, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд оролцдог болсон. Мөн Азийн Тэшүүрийн Холбоонд 1991 онд элссэн бөгөөд Азийн Тэшүүрийн Холбооны Дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэнэ-Өлзий (2010-2014), Азийн Тэшүүрийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Болормаа (2017-оноос хойш) ажиллаж байна.
Манай улсаас Өвлийн цагаан олимпод 1964 оноос хойш 8 удаа нийт 17 тамирчин оролцсон билээ. Мөн Залуучуудын Өвлийн Анхдугаар олимп (2012 он, Австри, Инсбург)-д тамирчин Спортын мастер А.Энх-Ариун 500 м, 3000 м зай, Бөөн гараатай уралдаанд амжилттай оролцож 14-16 дугаар байр тус тус эзэлж байсан. Залуучуудын Өвлийн II олимпод тамирчин ОУХМ Б.Сумъяа амжилттай оролцож, Эв нэгдлийн холимог багийн уралдаанд Солонгос, Хятад, Италийн тамирчидтай хамт багаараа 1 дүгээр байр эзэлж, эх орондоо Билэгдлийн алтан медаль авчирсан. Ганцаарчилсан зайн уралдаанд 500 м-т 26 тамирчнаас 23, 21-р байр, 1500м-т 26 тамирчнаас 24-р байр тус тус эзэлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ойрын өдрүүдэд “Өвлийн олимпийн эрх авсан тамирчин зардлын асуудлаас болоод оролцож чадаагүй, хувиасаа 8,0 сая төгрөг зарцуулж Канадад тэмцээнд оролцсон” гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тараагдаж байгаад санаа зовж тус холбооноос үнэн бодит мэдээллийг хүргэхээр албан ёсоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
ОУХМ Б.Сумъяа нь “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх аваагүй бөгөөд эрх авахын тулд Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээний эрхийг авч оролцон, дэлхийн шилдэг эмэгтэй 32 тамирчны жагсаалтад орж Олимпийн эрх авах боломжтой. “Пенчён-2018” Өвлийн олимпийн эрх авсан нийт тамирчдын жагсаалтыг Олон Улсын тэшүүрийн холбооны цахим хуудас руу нэвтэрч үзнэ үү.
Эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, олон улсад амжилт үзүүлэхийн төлөө тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод бүх л боломжоо дайчлан ажиллаж байгааг ард иргэддээ энэхүү мэдэгдлээр уламжилж, тамирчнаа олимпын эрх авахуулахын төлөө, энэ эрхийг авч чадсан тамирчин бүрээ бүх л боломжоороо дэмжин ажиллаж ирснээ мэдэгдэж байна.
МОНГОЛЫН ТЭШҮҮРИЙН ХОЛБОО
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.БОЛОРМАА
11 thoughts on “Монголын Тэшүүрийн холбоо мэдэгдэл гаргалаа”
Leave a Reply Cancel reply
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...

tiim bh oo ter bogino hultei namhan huuhen yaj uraldaad turuulchdeg yum bol geed gaihaad baisan yum aa tegej l taarna,
Bogino hultei ntr. Archaagui yum bichdiimde ysn. Amjilt gargasan tamirchinaa olon ulsiib temtseen uraldaand oruulj sorij bh yostoi btal arisaa hamgaalaad iim archaagui medegdel gargaj bdag. Jhn ohin bnleeshde. Hel amaa bodmooriin.
harin tiim bhoo chavaas gj
зсс хуцдын
хахаха бөгсөөрөө л олоо биз
Билэгдэлийн медаль гэж юу байдаг юм бэ? Тийм амархан юм бол урд нь хэдэн зуугаар нь аваад ирэх нь яасан юм бэ. Хэл амаа билүүдсэн заваан газар юм аа. Эднийхийг шалгах хэрэгтэй. Хэпэн тамирчдаа дарласан бөөн эрх ашгийн зөрчилтэй хүмүүс сууж байгаа биз!
Билэгдэлийн медаль гэж юу байдаг юм бэ? Тийм амархан юм бол урд нь хэдэн зуугаар нь аваад ирэх нь яасан юм бэ. Хэл амаа билүүдсэн заваан газар юм аа. Эднийхийг шалгах хэрэгтэй. Хэдэн тамирчдаа дарласан бөөн эрх ашгийн зөрчилтэй хүмүүс сууж байгаа биз!
Ter tiim shi .medal bol bilegdeliin chanartai shu.medeeleld hezee nuhatstai handaj surah ve .yg l songuuli ugch bga um shigee bh um .umand tuilsharah durtai humuus dee
Угаасаа тэгж л хэлсэн шт аав нь. Эрхийн төлөөх тэмцээнүүддээ явж чадаагүй гэсөн. Зарим сайтууд л худлаа юм бичээд байсан болохоос биш. Гэхдээ энэ Болормаа хүн дэмжихээр хүн биш нь энэ захидлаас тодорхой байна
exleed ooriinxo amjiltig sain dvgnexed uadag um be odoo ichmeer um blj bga um u bagshinxan buruu bish v xvvxdiig ungej boloxgvi bxaa
daanch sain uarij chadaxgvi bsan uma