Монгол Улсын Засгийн газар ‘Оюутолгой’ компанийн Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг барих гэрээг цуцалсантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ”Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюутолгойн цахилгаан станц барих төслийг зогсоосон гэсэн ташаа мэдээлэл гарсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар, Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурьдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангах байсан. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сараас эхлэн Оюутолгой Монголоос эрчим хүч авах байсан ч өнөөдрийг хүртэл аваагүй байгаа юм. Гэтэл энэ заалтыг 2014 оны наймдугаар сарын 14-нд байгуулсан байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний 1.4.1 ‘Талууд Тавантолгой төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа болон уг төслийн баригдаж дуусах хугацааг харгалзан, хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан Оюутолгой ХХК-ийн үүрэг түдгэлзэх ба үйлдвэрлэлт эхэлсэнээс хойш болон Оюутолгой ХХК уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна гэж заасан. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газар Оюутолгой ХХК заавал Монголоос эрчим хүч авах шаардлагагүй гэдэг утга бүхий заалт оруулж өгсөн тул Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд хүчингүй болгосон’ гэв.
С.СӨРӨЛТ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...