Монгол түмний уламжлалт баяр цагаан cap 20-иодхон хоногийн дараа болно. Баярт бэлтгэхийн тулд нийслэлчүүдийн хамгийн их цуглардаг “Хүчит шонхор”, “Баянзүрх” зах болон үзэсгэлэн худалдаан дээр цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй байгаа талаар дэлгэрэнгүй хүргэж байна.
Долоохон хоногийн өмнө уг гурван захад хонины цул мах 4,800-4,900, үхрийн цул мах 6,500-7,500 төгрөгийн үнэтэй байжээ. Харин одоогийн байдлаар 1,000-1,500 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж байгаа аж. Ямааны махны эрэлт ихэсдэг энэ үед 4,200 төгрөгийн ханштай байсан мах 5,500 болтлоо өсчээ. Бөөний үнээр хонины мах 4,600-4,900 төгрөгийн үнэтэй байна.
Үүнээс гадна cap шинийн баярын гол хүндэтгэлийн зоог болох ууц, өвчүүний үнэ одоогийн байдлаар 150-400 мянган төгрөг байна. Хамгийн жижиг ууцыг 150 мянгаас яриад өгнө гэх аж. Гологдохооргүй ууц авахын тулд та халаасандаа хамгийн багадаа 180-200 мянган төгрөгтэй байх хэрэгтэй. Тэгвэл үхрийн өвчүү нэг кг-ыг нь 6,800-7,000 төгрөгөөр үнэлжээ. 10 кг-тай өвчүү 68,000-70,000 төгрөг болно гэсэн үг.
Cap шинийн тавгийн идээний гол чимэг нь цагаан идээ. Чихэртэй ааруул, аарц, шар тос тэргүүтэн. Дан цагаан идээгээр тавгаа засдаг айл ч бий. Тэр утгаараа нийслэл хоттой хар замаар холбогдсон тэр дундаа Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгорын малчид нийслэлчүүдэд цагаан идээгээ дэлгэдэг. Энэ жилийн хувьд Архангай аймгийнхан гурван ч үзэсгэлэн зохион байгуулаад амжив.
Үнийн хувьд хэлбэр хэмжээнээсээ шалтгаалаад 12-15 мянган төгрөг. Сүүн ааруул 20,000, шар тос нэг кг нь 14,000, цагаан тос 10,000, ээзгийтэй тос 7,000, бор ааруул 10,000 төгрөг гэх мэт үнэтэй. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 2,000-аас дээш төгрөгөөр нэмэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт монгол төмс 800-900 төгрөгийн үнэтэй байсан бол одоогийн байдлаар 1,200 болжээ.
Гэхдээ энэ өдрүүдэд мах, ууц, өвчүү, цагаан идээний лангуу л хамгийн их хүнтэй байлаа. Бусад хүнс болон хүнсний ногоог баяраа дөхүүлж байж авахгүй бол муудах, чанар алдагдах аюултай тул лангуунууд нь харьцангуй сийрэг. Иргэдийг цуглуулж буй өөр нэг газар нь энд, тэнд зохион байгуулагдаж буй cap шинийн үзэсгэлэн худалдаа. Харамсалтай нь, үнийн хувьд тийм ч таатай биш. Хэвийн боов тэргүүтний үнэ хэвээрээ ч үндэсний үйлдвэрлэл гэх бэлэг сэлт харьцангуй үнэтэй байх аж.
С.Нямдорж
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....