Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-аас зургадугаар сарын 9-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж үзэн хүсэлт ирүүлжээ.

Уг хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан ирэх хоёрдугаар сарын 2-нд болно гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт Зөвлөмж хүргүүлээд байна
Next post Өвөрхангай аймагт өвс, тэжээлийн тусламжийн эхний цуваа хүрэв