Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулж буй “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай улс 1.2 сая орчим зэсийн баяжмал, 20 орчим мянган тонн алт, 7.2 сая төмрийн хүдэр тус тус боловсруулаад байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны 12 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 33.7 хувь буюу 3 их наяд төгрөгөөр өссөн дүн гарсан.
Экспортын нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 320 дугаар тогтоолыг батлуулсан билээ.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/233 дугаар тушаалаар нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллаж, зам дээрх ачааллыг байхгүй болгосон.
Алт-2 аяны хүрээнд 2017 онд 18 тонн алт олборлохоос 20.01 тонн алт олборлож, хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтээ давуулан биелүүлээд байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
