Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж тус дүүргийн хувийн хэвшлийн төлөөлөл, иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очироос цөөн асуултад хариулт авлаа.
-Багануур дүүрэгт Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдон ирж ажиллаж байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нийслэлд “Авлигагүй Улаанбаатар” дэд хөтөлбөр болон хэрэгжиж байгаа. Энэ сургалтаар манай төрийн албан хаагчдад ажлын хэсгийнхэн холбогдох хууль, тогтоомж, судалгааны үр дүнг танилцуулж, авлигатай тэмцэх ажилд хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүнд суртал чирэгдлийг бууруулах, мөрдөж буй дүрэм, журмыг тодорхой болгох, төрийн байгууллагын ил тод байдал, ялангуяа шийдвэр гаргахаас өмнө ил тод байдлыг сайжруулах, нийтийн албаны томилгоог ил тод шударга болгоход анхаарах асуудлыг хөндөж ярилаа.
-Олон нийтийн хяналтыг сайжруулахад хэрэгжүүлсэн арга хэмжээ иргэдэд их таалагдаж байх шиг байна?
– Багануур дүүргийн иргэдийн зүгээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Багануур дүүрэгт өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажиллан, иргэд хувийн хэвшлийн байгууллагатай уулзаж тэдгээрийн санал бодлыг сонсож байгаад талархаж буйгаа илэрхийлж байна. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хяналт оролцоог сайжруулах зорилгоор Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулахаар ажиллаж байгааг зөв зүйтэй санал, санаачилга хэмээн талархан дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь бидний ажил үр дүнд хүрч байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
