Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж тус дүүргийн хувийн хэвшлийн төлөөлөл, иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав. Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон холбогдох хууль, тогтоомж, холбогдох судалгааны үр дүнг танилцуулж, авлигатай тэмцэх ажилд хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүнд суртал чирэгдлийг бууруулах, мөрдөж буй дүрэм, журмыг тодорхой болгох, төрийн байгууллагын ил тод байдал, ялангуяа шийдвэр гаргахаас өмнө ил тод байдлыг сайжруулах, нийтийн албаны томилгоог ил тод шударга болгоход анхаарах талаар санал солилцов.
Түүнчлэн иргэдийн зүгээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Багануур дүүрэгт өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажиллан, иргэд хувийн хэвшлийн байгууллагатай уулзаж тэдгээрийн санал бодлыг сонсож байгаад талархаж буйгаа илэрхийлэхээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хяналт оролцоог сайжруулах зорилгоор Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулахаар ажиллаж байгааг зөв зүйтэй санал, санаачилга хэмээн талархан дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
