Багш нар аа, та нар баярлах болоогүй

Нэгэн зүйлийг хэлье. багш нар аа, та нар баярлах болоогүй. тэгээд ч та нарын цалин нэмэгдээгүй. Ганцхан удаа 300 мянган төгрөгийн цалин авах эрхийн асуудал чинь төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэж дэмжигдсэн. Одоо чуулганаар хэлэлцэж дэмжигдэх ёстой. Ядаж чуулганаар баталсан хойно баярлах хэрэгтэй. тэгээд ч та нарын тэмцэл сар бүр 1.6 сая төгрөгийн цалин авах байсан биз дээ. гэтэл энэ бол ганцхан удаа сарын цалин дээр чинь 300 мянган төгрөг нэмэгдэх юм, хэрэв чуулган баталбал шүү дээ. ийм хол зөрүү мэдээлэлд нээх баярласан багш нарын пост яваад л бид яллаа энэ тэр гээд байх юм. Юун та нар ялах, харин ч улс төрчдийн үнэгэн зальд хууртаад байгаагаа ойлгохгүй байна уу.

 багш нар аа. үнэн байдал ийм байна. Та нар огтхон ч ялсангүй, тэгээд ч энэ мөнгийг бүх төрийн албан хаагчид өгөх юм. харин та нарын тэмцлийн үр дүнд бүх төрийн албан хаагчид нэг удаа 300 мянган төгрөгийг цалин дээрээ нэмж авахаар болж байна. Тэгээд ч энд сая томилогдсон сайдын чинь нөлөө байхгүй шүү дээ. гэтэл тэр хүнийг бараг л дарь эх гэж өргөмжлөх гээд байгаа багш нарын постыг хараад хэлэх үг олдохгүй нь. ийм мэдээлэл муутай багш нар яаж бидний ирээдүйд ном эрдэм заагаад байгааг ч ойлгохгүй юм. баларсан юм бэ, өөрийн эрхгүй бухимдаж байна шүү.

Халтар Ган-Ялалт

+ There are no comments

Add yours