Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцэж, шийдэлд хүрэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оны өмнөхөн утааны асуудлаар онц байдал зарлах тухай саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч тэрхүү саналдаа төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог тодорхойлж, үүрэг, хариуцлагыг нь нэмж шийдвэртэй алхам хийхийг тодотгосон билээ. Харин өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар утааны асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэхээр төлөвлөжээ.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажилласан. Энэ үеэр тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа дуулгасан юм.
Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх Ажлын хэсгийн хуралдаанд оролцож утаа бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь чухал. 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
С.Онон
Leave a Reply Cancel reply
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
