Богдхан уулын Зайсангийн аман дахь аялал жуулчлалын авто зам, зогсоолын ажил дууслаа. Өнөөдөр болсон нээлтийн ёслолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй албаныхан оролцсон юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр салбарын яамнаас Богдхан уулан дахь явган аяллын чиглэлүүдийг аялагчдын ая тухыг хангасан жишиг стандарт байдлаар иж бүрэн тохижуулажаар зорьж, судалгааны ажлаа эхлүүлсэн гэдгийг дуулгалаа. Мөн тэрбээр төрийн өмнө үүрэг хүлээж, дархан цаазат газрын хамлаалалтын бүсэд газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийнэ. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг эргэж харна гэдгээ ч мэдэгдсэн юм.
Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэд аялж, амрах зориулалттай үндсэн 3 чиглэл байдаг. Эдгээрээс хамгийн олон хүн зорчдог нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт буюу Зайсангийн чиглэл билээ. Амралтын өдрүүдэд 4000-5000 хүн энэ чиглэлээр ууланд алхдаг бөгөөд авто зогсоол байгуулахаас өмнө 300 орчим автомашин бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг байжээ. Иймд БОАЖЯ-наас газар чөлөөлөх арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанаас Богдхан орчмын авто замыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол барих чиглэл гаргасан нь ийнхүү ажил хэрэг болж байна. Гүйцэтгэгч “Наранбулаг-Хан” компанийнхан эхний ээлжид 2.05 км урт авто замыг өргөтгөж, 264 автомашины зогсоол байгуулжээ. Нэмж унадаг дугуй, автобус, таксины зогсоол, нийтийн бие засах газар, хог хаях цэг бүхий иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
