Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2017 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Коста Рика Улсын Сан Хосе хотод болсон Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны Товчооны хуралд тус Товчооны гишүүн, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы Дарга болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын хувиар оролцлоо.
ХЭҮБДХ-ны Товчоо нь ХЭҮБДХ-ны Дүрмийн 43 дахь зүйлд зааснаар тус байгууллагын удирдах зөвлөл юм. Тус Товчоо нь ХЭҮБДХ-ны дөрвөн бүсийн сүлжээнээс “А” статус бүхий Хүний эрхийн Үндэсний Байгууллага (ХЭҮБ)-с сонгосон 16 гишүүнээс бүрддэг. Товчооны гишүүд нь Ерөнхий Ассамблейгаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг.
Энэ удаагийн хурлаар тус хорооны одоогийн стратеги төлөвлөгөөний (2017-2019) дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ахиц дэвшлийг үнэлж дүгнэж, Хүний эрхийн үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн 2018 оны үйл ажиллагааны талаар ярилцав. Тус хуралд дөрвөн бүс нутаг буюу Австрали, Чили, Коста Рика, Хорват, Эквадор, Египт, Финлянд, Гүрж, Герман, Энэтхэг, Мексик, Монгол болон Того зэрэг нийт 13 улсаас ирсэн Товчооны гишүүд болон ХЭҮБДХ-ны бүсийн сүлжээ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс төлөөлөгчид оролцлоо.
Ирэх жилийн Африкт болох олон улсын бага хурлын сэдвийн талаар Товчооны гишүүд өөрсдийн саналыг илэрхийлсэн бөгөөд дийлэнх нь “Хумигдаж буй ардчилсан орон зай: хүний эрхийн хамгаалагчид” гэх сэдвийг санал болгосон.
Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс Хүний эрхийн хамгаалагчдын тухай хуулийн төсөл боловсруулаад Монгол Улсын Их Хуралд өргөн барьсныг хуралд оролцогчид ихэд сайшаан хүлээн авч, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын холбооны зүгээс тус хуулийг батлуулахад нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...