Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн.
2026 он нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан байна.
Тус камерын системийн тусламжтайгаар автозамын хөдөлгөөн, түгжрэл ачааллын шалтгаан нөхцөлийг цаг алдалгүй мэдэж, холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.
Гэвч бодит байдал дээр уг систем нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, “зохицуулалт” бус “торгуулийн машин” болж хувирсан гэх шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Ялангуяа хотын удирдлагын түвшинд уг системийг идэвхтэй түлхүү хэрэгжүүлсэн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хаягласан шүүмжлэл нэмэгдсээр байна.
Иргэдийг бухимдуулж буй бодит шалтгаанууд
Иргэдийн гомдол, бодит байдал ажлаа хянаагүй алдаатай системээр иргэдийн хохироож, байна. Бүтэн жил туршсан систем гэж мэргэжилтэнгүүд хэлсэн ч бодит байдал дээрээ тийм биш байгааг иргэд хэлж байна.


1. Цагдаагийн зохицуулалтыг “зөрчил” гэж торгосон нь.
Улаан гэрэл ассан үед замын цагдаа гараар “яв” гэсэн дохио өгсөн ч хиймэл оюун ухаан үүнийг үл тоон зөрчил илрүүлсэн тохиолдлууд гарчээ. Хүний шууд зохицуулалт хууль ёсоор давуу хүчинтэй байтал алгоритмд бүхнийг даатгасан нь бодлогын алдаа гэдгийг харуулна.


2. Буяны болон Гал, эмнэлгийн машинд зам тавьж өгснөөс болж тээврийн хэрэгслийг торгосон явдал.
Буяны үйл ажиллагаа явуулж буй машин, нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг ямар ч ялгалгүй торгосон нь “аюулгүй байдал” гэхээсээ илүү “орлого” чухал болсон мэт сэтгэгдэл төрүүлж байна.

3. Эгнээгээ зөв эзэлсэн жолоочийг буруутгасан зөрчлүүд. Замын тэмдэг, тэмдэглэгээ өөрөө стандартын шаардлага хангахгүй, зарим нь бүрэн бүдгэрсэн байхад хиймэл оюун ухаан жолоочийг буруу эзэлсэн хэмээн дүгнэж, хариуцлагыг дан ганц иргэнд үүрүүлж байна.

4. Өөр машинд ногдох ёстой торгууль ирсэн ноцтой алдаа. Торгуулийн хуудсанд хавсаргасан зургийн нотолгоонд тухайн жолоочийн машин зөрчил гаргаагүй, харин хойд талын өөр тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан байхад дугаарыг буруу таньж торгууль илгээсэн тохиолдлууд бий. Энэ нь системийн найдвартай байдалд эргэлзэх үндэслэл болж байна.

5. Эгнээ шилжилтийн зайг буруу тооцсон торгууль. Замын хөдөлгөөний дүрэмд заасан 15 метрийн зайнд багтаан хоёрдугаар эгнээнд орсон жолоочийг мөн л зөрчил гаргасан гэж үзсэн нь хэмжилт, алгоритмын тохируулга бодит байдалтай нийцэхгүй байгааг илтгэнэ.
Хариуцлага хэнээс эхлэх ёстой вэ?
Хотын удирдлага, тэр дундаа Х.Нямбаатар даргын зүгээс уг системийг нэвтрүүлэхдээ замын дэд бүтэц, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээний бодит нөхцөл байдлыг бүрэн шийдээгүй атлаа торгуулийн механизмыг түрүүлж ажиллуулсан нь гол шүүмжлэлийн цэг болж байна. Улаанбаатар хотын гэрлэн дохионы систем хоорондоо уялдаагүй, зарим уулзвар дээр логикийн алдаатай хэвээр байхад хиймэл оюун ухаан төгс ажиллана гэж үзсэн нь бодлогын хариуцлагагүй шийдвэр гэж иргэд харж байна.

Алдаа гаргасан алгоритмын төлөөсийг иргэд торгуулиар төлөх ёсгүй. Хэрэв систем туршилтын шатандаа байгаа бол торгууль ногдуулах бус, анхааруулга өгөх ёстой. Замын тэмдэг, гэрлэн дохио, зохицуулалтыг төгс болгосны дараа л хатуу хяналтын талаар ярих нь зүйтэй.
Хиймэл оюун ухаан бол буруутан биш. Харин түүнийг ашиглаж буй бодлого, зорилго, хэрэгжилт нь асуудлын гол цөм юм. Замын систем нь өөрөө алдаатай, гэрлэн дохио нь уялдаагүй байхад хиймэл оюун ухаанаар иргэдийг олноор нь торгох нь хотын удирдлагын чадамжийг бус, иргэдийн тэвчээрийг шалгасан алхам болж байна. Нийслэлийн удирдлага “торгох”-оосоо өмнө “засах” ёстой.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...