Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг авч хэлэлцэхээр болсонд олон нийт эерэгээр хүлээн авч байна.
Монгол Улсад 265 мянган ААН, компани татвар төлөгчөөр бүртгэлтэй. Үүнээс 72.625 мянган ААН нь татварын өртэй гэж бүртгэгдсэн байна. ТЕГ-аас 9 мянган гаруй ААН-д татварын нэхэмжлэх хүргүүлж, данс, хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авчээ.
ААН-үүдийн хувьд татвараа төлөх нь үүрэг нь ч, юун түрүүнд ажилтныхаа цалинг цаг тухайд нь олгох нь бас л үүрэг нь шүү дээ. Бизнес эрхлэгчид татварын дарамтнаасаа гарч чадахгүй, алдагдал хүлээж, хаалгаа барьж байгаа нь манай улсын бизнесийн орчин бэрх байгааг харуулна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг татварын багц хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхдөө “Татварын ерөнхий хуулиар торгодог, дансыг нь хаадаг битүүмжилдэг тогтолцоог зөвлөдөг, тусалдаг, дэмждэг рүү оруулж байгаа. Татвараа төлөхгүй байна гээд дансыг нь битүүмжилдэг байсныг болиулна. Тухайн иргэн, аж ахуйн нэгж татварын өртэй байвал дансанд нь орж байгаа мөнгийг үл маргах журмаар татварын өрөнд суутгадаг байх зохицуулалтыг оруулж ирнэ.
ААН-ийн данснаас татвар шууд суутгадаг байсан бол зөвлөдөг, заадаг, анхааруулдаг болно. Ингэхдээ 20 хувийг нь үлдээгээд 80 хувийг суутгана.” хэмээн хэлж байсан юм.
ААН-нүүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдал нь татварын орлогыг бүрдүүлэх бус эдийн засгийн эргэлтийг зогсоож, ажлын байрыг үгүй хийж, төрийн сангийн орлого буурах үндсэн шалтгаан болж буй. Татвараа төлж чадалгүй, татан буугдаж байгаа ААН-үүдийн энэ улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл төсвийн орлогоос өрхийн орлогод хүртэл хамаарна.
Иймд татварын багц хуулийн шинэчлэл зөвхөн татварын зохицуулалт биш, монголын бизнесийн орчинг эмчлэх бодлогын шийдвэр байх юм.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....