Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо.
🔰Уг томилгоотой холбогдуулан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Одхүү тамгыг гардуулснаар Б.Даваадалай үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр төгсөж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
🔰Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.
🔰 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай өнөөдөр компанийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, цаашид баримтлах зарчим, бодлого үйл ажиллагааны талаар санал солилцон үүрэг чиглэл өглөө.
эрдэнэс_монгол
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
