“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35 хүртэлх насны 100 гаруй алба хаагч оролцсон юм.
Энэхүү хэлэлцүүлгээр салбарын залуу алба хаагчдын дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлыг бодитойгоор хэлэлцэн шийдвэрлэх арга замыг залуучуудын оролцоотой тодорхойлох ач холбогдолтой. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эерэг орчныг бүрдүүлэх, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх үйлсийн тэргүүнд эгнээнд ажиллаж буй залуучууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, ашиг сонирхлоос ангид байхад мэдлэг, хандлага, оролцоотой байх нь чухал гэдгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар онцлов.
heleltsuuleg_zaluus1 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас салбарын залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, тулгамдаж буй асуудал сэдэвт илтгэлийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Үржинсүрэн, ХЗДХЯ-ны салбарын залуучуудын эрүүл мэндийн асуудал, шийдвэрлэх арга зам илтгэлийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Чанарын менежер Д.Бархасболд хэлэлцүүллээ.
Тус эмнэлгээс “Хамгийн чухал нь” аяны хүрээнд цугларсан дата мэдээлэл дээр тулгуурлан хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагад ажиллаж буй залуучуудын эрүүл мэндийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замыг тодорхойлжээ. Нийт 10700 гаруй алба хаагч тухайн аяны хүрээнд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны 3600 гаруй нь 18-30 насныхан байсан аж. Тэдгээрээс эрүүл мэндийн асуудалтай, сэтгэл гутрал, стресс ихтэй, сэтгэл түгшилттэй алба хаагчдад шаардлагатай үйлчилгээ, дэмжлэг туслалцааг үзүүлсэн. Урьдчилан сэргийлэх үзлэгт алба хаагчдыг жил бүр хамруулж байх, суралцаж байх үед нь эрүүл мэндийн боловсролыг чанартай олгодог болох, эрүүл хооллолт, өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх нь залуус төдийгүй бүх алба хаагчдын эрүүл мэнд, ажлын гүйцэтгэлд чухал гэдгийг илтгэлээр онцоллоо. Улмаар агентлаг, байгууллагууд руу судалгааны үр дүнд үндэслэн алба хаагчдад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
heleltsuuleg_zaluus2 Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Чанарын менежер Д.Бархасболд

Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Д.Балдандорж Авлигатай тэмцэхэд залуучуудын оролцоо сэдэвт илтгэлээр хөгжиж буй Монгол Улс авлига, шударга бус зүйлтэй тэмцэхэд залуусын оролцоог нэмэх, залуустай хамтарч ажиллах шаардлага үүсэж буйг онцлов. Мөн аливаа хууль санаачлах, хууль батлагдахын өмнөх процессын үйл ажиллагаанд залуус анхаарал хандуулдаг, нэгдэж дүн шинжилгээ хийдэг, үзэл бодлоо илэрхийлэн оролцдог, дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг байхын ач холбогдол, хэрэгцээ шаардлагын тухай илтгэсэн.

heleltsuuleg_zaluus3Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Д.Балдандорж
Хэлэлцүүлгийн хамтран зохион байгуулагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн яамны мэргэжилтэн А.Балдорж “Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого”, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн У.Дэлгэрхишиг “Залуучуудаас үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд залуучуудын оролцоо” сэдэвт итгэл хэлэлцүүллээ. Илтгэлүүдийн дараа илтгэгч, оролцогчийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмж гаргасан юм.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын залуу алба хаагчид
Ажлын байрны стрессийн түвшин, ажлын байр дахь сэтгэл зүйн бусад асуудал, нөхцөл байдлыг судлан үр дүнд суурилсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
Аливаа тайлан судалгаанд залуу албан хаагчдын эзлэх хувийг гаргах
Хөдөө, орон нутагт шилжин ажиллаж буй залуучуудын гэр бүлд нийгмийн дэмжлэг, тусламж үзүүлэх тогтолцоог бий болгох
Сонирхлын бүлгийн үйл ажиллагааг дэмжих
Залуучуудын дунд мансууруулах бодисын хор уршгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах
Залуучуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг санал дэвшүүлж, үр дүнд хүрэх арга замыг хэлэлцлээ.
Энэхүү үйл ажиллагаа нь ХЗДХЯ-аас ССАЖЗЯ, Монголын залуучуудын эвсэл ТББ-тай хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо” сэдэвт үндэсний чуулганы салбар хэлэлцүүлэг юм. Залуусын оролцоог бодитоор хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнтэй ажил гэдгийг зохион байгуулагчид болон оролцогчид хэлж байв. Эл хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо” сэдэвт үндэсний чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...