“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь Ашиг сонирхлын тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болсон гэж үзээд хуульч Б.Гүнбилэг ийнхүү АТГ-т албан ёсоор хандсанаа мэдэгдлээ.
Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны есдүгээр сард 322 тэрбум төгрөгийн өртөг бүхий шатахууны тендер зарласан бөгөөд уг шалгаруулалтад “Сод Монгол” ХХК ялалт байгуулсан нь улс төрийн болон ашиг сонирхлын сүлжээтэй холбогдож болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа учраас хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Учир нь Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын Орон тооны бус зөвлөх бөгөөд тэд олон жилийн турш хувийн найз нөхдийн харилцаатай төдийгүй Г.Занданшатар нь Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаатай хамтран “Монголын Силикон Вэлли” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг.
Мөн аливаа стратегийн шийдвэр, тэр дундаа 300 тэрбумаас дээш үнийн дүнтэй тендерүүдийг Ерөнхий сайдын мэдэл, зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байдаг.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани жил бүрийн эхэнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө олон нийтэд ил тод зарладаг. Гэтэл 2025 оны есдүгээр сард буюу жилийн төгсгөлд гэнэт 322 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх тендер зарласан байдаг. Ийнхүү эргэлзээ төрүүлсэн олон асуудал, ашиг сонирхлын зөрчил харагдаж байгаа учраас хуульч Б.Гүнбилэг энэ бүх асуудалдаа тайлбар хийж, шалгуулахыг Ерөнхий сайдаас шаардаж байгаа юм байна.
Тэрбээр “Авлигатай тэмцэх тухай хуульд “Улс төрийн нөлөөгөө ашиглаж, бусдад давуу байдал үүсгэх” гэдэг авлигын гэмт хэргийн шинжийг агуулаад байгаа учраас шалгуулахаар өгчээ.
Мөн цахим сайтуудаар Баянхонгор-Шаргалжуутын 66.4 тэрбум төгрөгийн замын тендерт Ерөнхий сайд Г.Занданшатарын хамаарал бүхий этгээдүүдийн компани шалгарсан, Тэмээтэй хөшөөнөөс Хан-Уул дүүргийн И-Март дэлгүүр хүртэлх замын бродюрыг 7.3 тэрбум төгрөгөөр засах ажилд мөн л Г.Занданшатарын хамаарал бүхий “Бриж бюлдинг” компани шалгарсан гэх зэрэг мэдээлэл гараад байна.
Ингээд Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй маш олон хэрэг яригдаж эхэлсэн байна. Энэ бүхнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Харин хэн нэгэн гомдол гаргаж байж шалгах ёстой бол би гомдол гаргаж байна. Авлигын гэмт хэрэгтэй холбогдоогүй юм бол Засгийн газрын тэргүүн нь хувийн компанид илүү их ашиг олох боломж олгоод байгаа нь зөв юм уу, буруу юм уу гэсэн асуудлыг гаргаж тавьж байна” гэлээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...