ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ ТҮҮХТ 390 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АЖИЛЛАЖ БАЙНА.
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний түүхт 390 жилийн тэгш их ой 2025 онд тохиож байна.



Чингис хааны удам, Абтай хааны ач, соёл, урлаг, шашны томоохон зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын Монгол дахь анхдугаар дүрийн Жибзундамба хутагтын мэлмий гийсний түүхт 390 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр 2024 оны 12 сард Монгол Улсын Засгийн газраас ойг тэмдэглэх Үндэсний хороог байгуулсан бөгөөд тус хороог Хууль зүй, Дотоод Хэргийн сайдаар ахлуулан ажиллаж байна.

Их ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Өндөр гэгээн Занабазар: түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музей дээр амжилттай зохион байгуулж, хурлын эмхэтгэлийг болон түүний гайхамшигт бүтээлүүдийг монгол болон бусад улс орнуудаас албан ёсны зөвшөөрлийг авч баринтаглан бүтээл болгон туурвиж “Өндөр гэгээн Занабазарын бурхдын бүтээл, Уран бүтээлийн цомог” бүтээл, “Өндөр гэгээн Занабазар: түүх, өв соёл” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгож байна.
Эдгээр бүтээл нь Өндөр гэгээн Занабазарын судлалд жинтэй хувь нэмэр болохоос гадна түүний өв соёлын гайхамшигт дурсгалуудыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэхэд үндсэн суурь болж өгөх юм.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...