Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 2024 оны яриа хэлэлцээрт Халхын голын байлдааны тулалдааны талбарт хамтарсан хайгуулын экспедиц байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ нь Халх голын байлдааны тулааны талбар буюу Дорнод аймагт хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд тухайн үеийн Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалыг шилжүүлэн өгөх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилготой юм.



Тэгвэл хамтарсан хайгуулын экспедицийн удирдлага, эрдэмтэн судлаачид, шинжээчид 05 дугаар сарын 16-ны энэ өдөр Дорнод аймгийг зорьсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал Петрунин Павел Владимирович, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга бригадын генерал С.Баяр-Очир, ҮБХИС-ийн захирал хурандаа Т.Буянбат, Дотоод хэргийн Их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг нарын албаныхан үдэн мордуулж, амжилт хүслээ.
Бригадын генерал Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Тэртээх 1939 онд Халхын голын районд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчин хамтран манай улсын хилийг үлэмж хүчээр цөмрөн орж ирсэн Японы милитарист цэргийн хүчийг буц цохин ялалт байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг амь биеэрээ хамгаалсан билээ.
Монгол Улсын нэн шинэ үеийн түүхэнд тохиолдсон, манай улсын тусгаар тогтнолын төлөөх Халхын голын байлдааны ажиллагааны ялалт, алдар нэрээ мөнхжүүлэн эрэлхгээр тулалдсан дайчдын байгуулсан гавьяа, урсгасан цусыг бид мартах учиргүй.
Энэхүү хамтарсан хайгуулын экспедицийн үйл ажиллагааны үр дүнгээр Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан Монгол, Зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг мөнхжүүлж, хүүхэд, залуучууд, хойч үед энэ дайны түүхэн туршлага, сургамж, үнэ цэнийг бодитойгоор ойлгуулан таниулж, тэднийг цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэх чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.
Цэргийн археологийн салбарт хамтран ажиллаж буй эрдэмтэн судлаачид, шинжээчид та бүхэнд ажлын амжилт хүсье” гэсэн юм.
Хамтарсан хайгуулын экспедицийн Монгол талын даргаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр ажиллана.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...