“Ноорог” пэйжийн ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр “Ноорог”-н залуус энэ хэрэгт ямар холбоотой болж таарсан бэ? Хурааж авсан тоног төхөөрөмж, баримтад киног нь буцааж өгсөн үү гэх сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэгт хамааралтай байж болзошгүй гэмт хэргийн газарт байгаа зарим эд зүйлсийг шалгаж байгаа тохиолдолд цагдаагийн мөрдөгчид тухайн цахим төхөөрөмжүүдийг хурааж авах нь хууль эрх зүйн зохицуулалттай. Тодорхой хугацаанд тухайн эд мөрийн баримт, цахим төхөөрөмжид үзлэг шинжилгээ, шалгах ажиллагаанууд хийгээд тухайн хэрэгт хамааралтай, хамааралгүй эсэхийг нь ангилж ялгана. Тодорхой хугацаанд, боломжтой бол шуурхай цаг хугацаанд тухайн хэрэгт хамааралгүй төхөөрөмж, эд зүйлс байх юм бол прокурорын зөвшөөрөлтэй шуурхай буцааж олгох ажлыг зохион байгуулна.
Бүх зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу л явагдана. Тухайн хэрэгт холбогдон шалгагдсан иргэд буруугүй болох нь тогтоогдож, үүнээс болоод эд материалын зэрэг хохирол учирсан бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд асуудалд хандах бүх эрх зүйн зохицуулалт нь байгаа.
Мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой цаг хугацаандаа явагдана. Шалгалтын эцэст бүх зүйл тогтоогдоно. Сүүлийн үед хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа алба хаагчдын эсрэг тухайн хэргийг нь удаашруулах, анхаарлыг нь өөр тийш нь чиглүүлэх зорилготой байж болзошгүй мэдээллүүд яваад байгааг ажигласан” гэв.
More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
