Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин нисдэг тэрэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Эйрбас Хэликоптерс компанид үйлдвэрлэгдсэн, зорчигч тээврийн зориулалттай ЭЙЧ-145 загварын цоо шинэ нисдэг тэрэгтэй боллоо.
Энэ нь Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойдоо барьж буй анхны том бэлэг болж байна.
Энэхүү нисдэг тэрэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, ашиглалтын зардал багатай, цэргийн болон иргэний хосолсон хэлбэрээр ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай юм.
Барууны технологи бүхий Эйч-145 загварын нисдэг тэргийг Агаарын цэргийн зэвсэглэлд нэвтрүүлснээр агаарын хөлгийн техникийн засвар, үйлчилгээ, нисгэгч, нисэхийн инженерүүдийг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг байнга нэмэгдүүлэхэд ач холбогдолтой билээ.
Цаашид шинэ нисдэг тэрэг нэмж аван, агаарын тээврийн чадавхаа нэмэгдүүлэх, одоо ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдээ их засварт оруулан ашиглалтын хугацааг нь сунгах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно.
Мөн Агаарын цэргийг хөгжүүлж, , алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийхээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, цалингийн шатлал, цэргийн цолны зэрэглэлийг ахиулах, нислэгийн цагийн хөлсний үнэлгээг нэмэгдүүлэх, орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна.
Хөх тэнгэр нь цэлмэг,
Хөөрөлт, буултын тоо нь тэнцүү байг ээ.



More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...