Өнгөрсөн онд Монгол Улсад 184,576 IP хаяг бүртгэлтэй байна. Үүнээс 182,725 удаагийн хортой кодын сэжигтэй үйлдэл гэж бүртгэгдсэний 11,012 IP хаягт сэжигтэй үйлдэл илэрчээ.
Энэ бол Монгол Улсад 2024 онд бүртгэлтэй IP хаягт бүртгэгдсэн халдлагын тоо юм. Бид хортой код илэрсэн IP хаягийг илрүүлж чадаж байгаа ч тухайн IP хаягийн ард хэчнээн хэрэглэгч байгааг тооцоолж чадахгүй байдалтай байна.

Хэрэв бид IP хаяг бүрийн ард буй хэрэглэгчийн тоог бүртгэж чадвал кибер халдлагын үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болно гэдгийг Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр 2024 оны үйл ажиллагааны тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулж байх үеэрээ онцолсон юм.
2024 онд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрлийг 29 байгууллагад олгосон бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 37 байгууллага эрсдэлийн үнэлгээ хийлгэжээ.
Мөн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, форумыг тус онд зохион байгуулав.
Үүний зэрэгцээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх, кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсвийг улсын төсвийн ангилалд оруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.
Монгол Улс 2024 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүлсэн. Тус судалгааны үр дүнг 2025 оны 2 дугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Ийнхүү Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөл 2024 оны тайланг хэлэлцэн дүгнэж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.

Тус зөвлөлийн дэд дарга ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэлэхдээ кибер халдлагаас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжгүй, харин хэрхэн хохирол багатай тухайн халдлагыг даван туулах вэ гэдэг олон улсын чиг хандлага явж байна. 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг улсын төсөв болон санхүүжилтийн арга хэрэгслийг тооцоолж байж тодорхойлох нь зөв шийдэл болно. Их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг дадлагажуулах, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудыг урамшуулах зэргээр хүний нөөцөө бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг онцлов.
Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс цаашид Монгол Улсын кибер халдлагатай тэмцэхэд дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэдгийг онцлов. Үүнд
- Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд мэдээлэл ашиглах боловсруулах, хариуцах цуглуулж байгаа байгууллагуудын нэгдсэн бүртгэлийн сан бий болгох;
- Кибер аюулгүй байдлын мэдээлэл солилцооны нэгдсэн систем хөгжүүлэх;
- IPV6 -г нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, IP хаягийг бүртгэлжүүлэх;




More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
