Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана. Бөөрөнхий нь сайн ажиглавал хүний толгой байх. Харин зууван дүрс нь хүний биеийг дүрсэлсэн байх.
Хүний Эрхийн Үндэсний комиссын логог дүрслэхийг хичээлээ. Хүн бүрд “хүний эрх” гэдэг үг, утга, ойлголтын тухай ярихад, тэр дундаа хүний эрхийн зөрчлийн тухай ярих бүрд “Хүний Эрхийн Үндэсний комисс” гэсэн байгууллагын тухай төсөөлөл буудаг. Шулуухан хэлэхэд олон нийт хүний эрх зөрчигдлөө гэхэд шууд утгаараа тус байгууллагыг буруутган хүлээж авдаг.
Тэгвэл энэ бол хэвшмэл буруу ойлголт юм. Орчин цагт “хүн бүр, төрийн байгууллага бүр, цаашилбал хувийн хэвшлийн аж ахуй нэгж, бизнес эрхлэгч бүр” хүний эрхий ХАМГААЛАГЧ болдог байна. Харин шатлалын хувьд ХЭҮК нь “хүний эрх хамгаалагчдаа хамгаалах” түвшинд ажиллах, хянах, чиглүүлэх хууль эрх зүйн орчин 2020 онд бүрджээ.
Энэ нь хамрах цар хүрээний хувьд сайшаамаар, эрх зүйн орчны ахиц, дэвшил ажээ. Учир нь “иргэн таны эрхийг үндэсний хэмжээнд ганцхан байгууллага хамгаална гэсэн хэвшмэл ойлголтоос салж, иргэн таны эрхийг төрийн тогтолцоо бүхэлдээ хамгаалах чиг үүрэг хүлээгээд зогсохгүй, нийгмийн харилцаа, бүтцийн томоохон хэсэг болох хувийн хэвшил, бизнесийн салбар” хүртэл хүний эрхийг хамгаалах чиг үүргийг эрх зүйн хэмжээнд хүлээх болжээ.

Зургийг “Хүний эрхийн Үндэсний комиссоос зохион байгуулсан сургалтын гарын авлага”-аас ашиглав.
Хүний эрх гэдэг бол хүн бүр бие биеээ хайрлах хүндлэхээс эхэлнэ…
ХЭҮК-ийн гишүүн С.Дондов

Хүний эрхийн Үндэсний Комиссын логоны бэлгэдэл нь дээшээ, доошоо гараа өргөөд зөрсөн хоёр хүний дүрсэн хэлхээ юм. Уг дүрслэл нь “Эх дэлхийн хүн нь дээр, доор, баян ядуу, хүүхэд, өтгөс ялгалгүй хүний эдлэх ёстой эрхийг тэгш төгөлдөр эдэлнэ” гэсэн санааг илэрхийлэх ажээ.
Хүн өөрөө нийгмийн амьтан гэдэг. Иймээс хүн бүрд эдлэх эрх байхын зэрэгцээ өөрийн болоод бусдын эрхийг хамгаалах нийгмийн хариуцлага гэхээс илүү хүмүүний ёсон байдаг гэлтэй. Хүний эрх нь бие биетэйгээ харилцан уялдаатай, бие биеэсээ хамаарсан, салшгүй холбоотой билээ.
Тэгвэл…
ИРГЭН БҮР ЭРХЭЭ ХАМГААЛАХ, ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧ БАЙДАГ.
ХАРИН ИРГЭН ТА ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭЭ, ЭРХЭЭ ХАНГУУЛАХ ХАРИУЦЛАГЫГ
ТӨРӨӨС ШААРДАХ ЭРХТЭЙ
ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул
ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС НЬ ЧИГ ҮҮРГИЙНХЭЭ ХҮРЭЭНД

Зургийг “Хүний эрхийн Үндэсний комиссын албан ёсны вэб сайт”-наас татаж авч ашиглав.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...