Завхан аймгийг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байна.
Тухайлбал Улаагчны хар нуурт энэ жил 31000 дотоод, гадаадын жуулчин иржээ. 2022 онд 55852 гадаад, дотоодын жуулчин ирсэн бол өнгөрсөн онд 34600 гаруй дотоодын жуулчин ирсэн байна.
Гадаад, дотоодын жуулчид, аялагчдын хамгийн их зорьдог газар бол Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур, Мухартын гол юм. Энэ жил гэхэд нийт аялагчийнн 70 гаруй хувь нь Улаагчны хар нуурыг зорин үзжээ.
Дотоодын жуулчдын хамгийн тулгамдсан асуудал нь тухайн үзэсгэлэнт газар нутаг, байгалийн цогцолборт газарт эко жорлон байхгүй, хогийн нэгдсэн цэг байхгүй, аяллын зам маршрутын тэмдэг тэмдэглэгээ байхгүй асуудал байсан.
Тиймээс орон нутгаас жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт эко ариун цэврийн байгууламж шинээр байгуулж тэмдэг тэмдэглэгээг сайжруулжээ.
Ингэснээр аялагчдыг тухтай амарч, зугаалах боломжоор хангаад зогсохгүй, тухайн газрын хөрсийг хамгаалах, хог хаягдлыг багасгаж чадсан гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Улаагчны хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 километрт оршдог.
Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48-54 метр, уртаашаа 30 орчим километр, өргөн нь 5-10 километр сунаж тогтсон нуур юм.
Уг нуурт омуль, фельд гэсэн хоёр зүйлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн их, бага хоёр Авгаш нэртэй арал бий.
Энд 13 гаруй зүйлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг байна. Тус нуур нь байгалийн цогцолборт газар юм.

Улаагчны Хар нуур

More Stories
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар цэргийн цол хүртсэн бригадын генералуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 102 дугаар зарлигаар өнөөдөр /2025.07.10/ Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Бригадын генерал ”цолтон 2 төрлөө. Шүүхийн шийдвэр...
Л.Мөнхбаатар: Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж байна
Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хурал Улаанбаатар хотод өнөөдөр /2025.06.26/ болж байна. “Зайн гэрчлэлтийн эрх...
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР ТАМГАА ГАРДАЖ АВЛАА
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Лхагвын Мөнхбаатар өнөөдөр (2025.06.18) тамгаа гардаж авлаа. Хууль зүй,...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...