Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний реформын асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг “Реформын нэг чухал асуудал хуулийн шинэчлэлт. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдаж эрчим хүчний реформыг анх удаа хийж байв.
Тэр үед дөрвөн зорилготой байлаа.
- Босоо бүтэцтэй байсан компаниудыг хэвтээ болгож, дамжуулах, түгээх, үйлдвэрлэх гэж олон компани болгон салгасан
- Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж, үнэ тарифыг хараат бусаар зохицуулдаг болгосон
- Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх байв. Гэвч хийж чадаагүй.
- Өрсөлдөөнийг бий болгох байсан ч мөн хэрэгжүүлж чадаагүй 24 жил өнгөрчээ.
Реформыг системтэйгээр цаг хугацаанд нь дахин шинэчилж хараагүй, улс төрийн оролцоо зэрэг олон шалтгааны улмаас энэ салбар хямралынхаа дээд цэгт хүрлээ. Иймд “Реформ 2”-ыг хэрэгжүүлэх шаардлагатай. 2025 онд реформыг хэрэгжүүлэхийн тулд хуулийн эрх зүйн орчныг шинэчлэх зорилт тавьсан.
Шинэчлэн боловсруулагдах хуулийн төсөл нь эрчим хүчний салбарт
- Үйлдвэрлэгч талд өрсөлдөөнийг бий болгох
- Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
- Ногоон шилжилтийг дэмжих
- Бүтцийн өөрчлөлт хийж, босоо удирдлагын тогтолцоог засаж залруулах
- Хараат бус байдлыг дэмжих зорилготой.
Түүнчлэн эрчим хүчний салбарын хуулиудыг шинэчлэхийн тулд хэрэгжиж буй хуулийн үнэлгээг хийж байгаа. Хууль маш товч, ерөнхий байснаараа хуулиас давсан журам их болжээ. Захын дарга хуулиас давсан журам батлаад хүнээс мөнгө хураагаад сууж байна. Иймд энэ салбарт байгаа бүх журмыг судлаад ямар заалтыг хуульд оруулах вэ, ямар нь журмаар зохицуулагдах вэ гэдгийг тодорхойлно” гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...