Завхан аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 5-7-нд боллоо.
Уулзалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 200 гаруй ахлагч оролцлоо. Мөн баруун таван аймгийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчдын дунд спортын уралдаан тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан байна.
Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулж байгаа баруун бүсийн ахлагчдын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд оролцож үг хэллээ. Тэрбээр “Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч юм.
Төр засгаас цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид, төрийн тусгай албаны албан хаагчдын ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулан, тэдний ажиллах нөхцөл бололцоо, амьдралын баталгааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадамжийг бататган хөгжүүлэх алхмуудыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдуулахыг зорьж байна.
Бид зөвхөн бүс, орон нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч идэвхтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх ёстой. Гадаад харилцаагаа бэхжүүлж, бусад улс орны туршлагаас суралцаж, стратегийн чадамжаа сайжруулан, гадаадын орнуудад өрнөж буй үйл явдлуудыг бодитоор харж, ажиглаж, судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөж байх нь чухал.
Энэ бүхэн олон улсын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хийж буй нарийн дүн шинжилгээ, стратегийн төлөвлөлтөө тогтмол тодотгож, сайжруулахаас эхэлнэ гэдгийг” онцолж чуулганд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
