Өсвөр насны хүүхдүүд цахилгаан дугуй, скүүтер, мопед унаж яваад осолд орох, бусдын эрүүл мэндийг хохироох тохиолдлууд гарсаар байна. Иймд скүүтерийг мопедийн төрөлд харин цахилгаан дугуйг мотоциклын төрөлд оруулахаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, тусгайлсан зам барих зэрэг санал, дүгнэлтийг ажлын хэсэг хэлэлцжээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат: Энэ оны эхний долоон сарын байдлаар скүүтер, сурронтой холбоотой зам тээврийн ослын 241 дуудлага бүртгэгдсэн. 229 буюу 95 хувь нь УБ хотод бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой 121 иргэн бэртжээ. Суррон, скүүтер гэсэн хоёр төрлийн тээврийн хэрэгслийг өсвөр насныхан ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр унаж, гэмтэж бэртэж байна.
Скүүтер түрээслэгч байгууллага АПП дээрээ тусгайлсан насны хязгаарлалтыг хийх шаардлагатай. Мөн хоёр, гуравдугаар эгнээгээр сүлжиж явах, жолоочид харагдахгүйгээр осолд өртөж, дүрэм зөрчиж байгааг хязгаарлах чиглэл дээр холбогдох санал хүргүүлээд хэлэлцэж байна.
Суррон, скүүтер ямар нэг байдлаар бүртгэлгүй хяналтгүй, тоог нь гаргах боломжгүй байна. эцэг эхчүүд бичиг баримтгүйгээр оруулж ирж байгааг зайлшгүй бүртгэлжүүлэх шаардлагатай байна. Бүртгэлжүүлсэн тохиолдолд эзэмшигч нь хэн юм, холбогдох зөвлөмж өгч хариуцлага тооцуулаад явах боломжтой.
Манай орны хувьд эдгээр төрлийн тээврийн хэрэгслийг явуулах боломж байна уу гэвэл боломжгүй байгаа. Явган хүний зам тасраад яалт ч үгүй машины зам руу орчдог. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар скүүтер мопидын төрлийн, суррон мотоциклийн төрлийн тээврийн хэрэгслэлд хамаарахаар байгаа.
Иймээс дүрэм ёсоор бол энэ төрлийн тээврийн хэрэгслийг 16 нас хүрсэн хүн , хамгаалах малгайтай явган хүний замаар бус зорчих хэсгийн баруун гар талаар явах ёстой. Зөвхөн гүйцэж төрүүлэх, саад тойрох үед л эгнээ солих бусад үед сүлжиж явах нь хориотой. Гэвч үүнийг зөрчин явж байгаа хүндрэлтэй асуудлууд гарч байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
