Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний нийт 45 автомашин дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн бол 2024 онд хог тээврийн нийт 16 машин, зам цэвэрлэгээний нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 ширхэг автомашин, техник хэрэгсэлийг тус тус хог тээвэр, зам талбайн байгууллагуудад хүлээлгэн өгсөн. /
2024.09.04/ Өнөөдөр хүлээн авч байгаа зам цэвэрлэгээний хоёр авто машин нь автозамын хог хаягдлыг автоматаар шүүрдэх, сорох, зам талбайг чийгшүүлэх, угаах, ногоон байгууламжийн усалгаа хийх, зам талбайг ариутгах зэрэг хосолсон үйлдэлтэй бөгөөд дөрвөн улиралд ашиглах боломжтой.
Уг машинуудын үзүүлэлт нь 1,5 тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх, ногоон байгууламжийг услах, зам талбайн ариутгал хийх, 2,5 тн хог соруулах, 8 шатлалт механик хөдөлгүүртэй зэрэг олон үйлдэлтэй. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шатахуун зарцуулалт багатай хог тээвэр, зам цэвэрлэгээ, усалгаа зэрэг хосолсон үйлчилгээтэй хоёр автомашинаар Эко дүүрэг дахин ПАРК ШИНЭЧЛЭЛ хийлээ.








More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...