Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын малчин эмэгтэйчүүд сүүлийн 10 гаруй жилийн турш эсгий урлалыг хөгжүүлж Монголын болон Францын зах зээлд борлуулж байна.
“Хомын талын тахь” төрийн бус байгууллагаас нутгийн уугуул малчин иргэдийг чадавхжуулах сургалтыг жил бүр хийдэг. Энэ жилийн сургалтыг Бобуяа урлан, Ноосон зангилаа хоршооны багш нар чиглүүлж, Германы хамтын ажиллагааны байгууллагын GIZ Mongolei Space төслийн хамт олны дэмжлэгээр хийсэн.
Өнгөрсөн жил Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой баг болон Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Завхан гол багаас нийт 50 орчим хүн эсгий урлалын сургалтад хамрагдсан. Жил бүрийн оролцогчдын тал хувь нь анх удаа энэ төрлийн сургалтад хамрагддагаараа онцлогтой.
Өөрөөр хэлбэл жил бүр сургалтад хамрагддаг малчин эмэгтэйчүүдээс гадна шинээр ирэх малчдын тоо нэмэгдсэн. Мөн зарим малчин эмэгтэйчүүд гэр бүлийн хүний хамт сургалтад хамрагддаг. Малчид уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд эсгий бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд эдгээр сургалтууд үр өгөөжөө өгч байна.
Малчид сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан уламжлалт аргаараа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг Франц улс руу экспортлох ажилд нь манайхаас дэмжлэг үзүүлдэг.
Оролцогчид тэмээний болон хонины ноосыг орчин үеийн болон уламжлалт технологитой хослуулан боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хийж сурдаг. Улмаар ноосоор хийсэн эсгий шаахай, малгай, гоёл чимэглэлийн зүйлс болон бусад ахуйн хэрэглээний зүйлсийг урлаж, экспортолдог. Хомын талынхны эсгий урлал нэр төрлөө нэмж, улам чанартай, өнгөлөг болсон. Шат дараалсан сургалтыг зохион байгуулсны үр дүнд хийж байгаадаа урамтай, худалдан авч хэрэглэж байгаадаа таашаалтай сайхан бүтээгдэхүүнүүд гарч байгаад баяртай байдаг.
2017 оноос Францын тахь хамгаалах холбоотой хамтран эсгий бүтээгдэхүүнийг Франц руу экспортолж, борлуулдаг болсноор малчдын бүтээгдэхүүний чанар сайжрахаас гадна, орлогын эх үүсвэр нь ч нэмэгдсэн. Хомын талын малчдын торомны ноосыг мөн Франц улсын 200 жилийн түүхтэй “Brun de vian -tiran” үйлдвэрт нийлүүлж байна.
Түүнчлэн баазын хэрэгцээнд нутгийн иргэдээс мал, сүүг худалдан авах, морь түрээслэх зэрэг олон үйлчилгээг малчдаасаа авч, хамтран ажиллаж байна гэж “Хомын талын тахь” ТББ-аас мэдээлэв.

Хомын талын малчид 2024 оны сургалт

Малчдын хийсэн бүтээгдэхүүнүүд 2024 он

Хомын талын малчдын сургалт 2023 он

Малчдын хийсэн бүтээгдэхүүнүүд 2023 он

Сургалтад оролцогч бүр нэг шинэ бүтээгдэхүүн хийж сурдаг
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...