2024 оны эхний хагас жилийн статистик мэдээллийн голлох үр дүнг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос хүргэлээ. Энэ үеэр хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буюу инфляцтай холбоотой мэдээллийг танилцуулав.
2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард инфляцын түвшин 4.8 хувьтай гарсан. Нийслэлийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өмнөх сараас дунджаар 0.4 хувиар өссөн байна.
Аймгуудыг авч үзвэл хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 3.2-8.9 хувиар өсжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өмнөх оны зургаадугаар сард 10.6 хувьтай гарч байсан. Харин энэ оны зургаадугаар сард 5.1 хувьтай гарсан.
Инфляцын өсөлтийн хурдцыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 нэгж хувиар буурчээ.
Жилийн өмнөхтэй харьцуулахад инфляц 5.1 хувиар өссөн. Үүнийг бүлгээр дүнгээр авч үзвэл
- Хүнсний бараа, ундаа усны үнэ 4.7 хувь
- Хувцас, бүс бараа, гутлын үнэ 5.4 хувь
- Гэр ахуйн тавилга, барааны үнэ 5.4 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний барааны үнэ 6.6 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ дүнгээрээ 9.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Эдгээр бүлэг дотроос боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр буюу 16.8 хувиар нэмэгдсэн нь инфляц өсөхөд голлох нөлөөллийг үзүүлсэн.
Импортын барааны үнэ өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өсжээ. Энэ нь инфляцад 1.8 нэгж хувиар нөлөөлсөн байна.
Бараа үйлчилгээ болон хүнс, хүнсний бусаар нь бүлэглэж үзсэн.
Тодруулбал 2024 оны зургаадугаар сарын хүнсний барааны бүлгийн үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ дунджаар 5.2 хувиар өссөн.
Бүлгээр нь харвал
- Барааны үнэ 4.6 хувиар
- Үйлчилгээний үнэ 6.8 хувиар тус тус өссөн байна.
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай төмс, хүнсний ногоо...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
