Сүхбаатар аймагт ухуулагч хийхээр очсон эмэгтэйг хүчирхийлсэн гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2024.06.26/мэдээлэл өглөө.
-Өнгөрсөн зургадугаар сарын 11-ны өдөр Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт нэр хаягаа нууцалсан иргэнээс “Манай дүүг хүчиндсэн байж болзошгүй” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн мөрдөн байцаах хэлтэс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. 2024 оны зургадугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Улаанбаатар хотоос 21-24 насны зургаан эмэгтэй тухайн аймагт Ардчилсан намын ухуулагч хийхээр ирсэн. Хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад, тухайн нэр бүхий зургаан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй. Дуудлага мэдээллийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Улмаар дараагийн өдөр нь Улаанбаатар хот руу буцсан. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн даалгавраар тухайн зургаан иргэнийг мөрдөн шалгах албан дээр дуудаж, мэдүүлэг авахад “Ямар нэгэн хүчингийн хэрэг болоогүй” гэж мэдүүлэг өгсөн. Тайлбар мэдүүлгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагад хүргэж, гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хаасан гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...