
Өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 21, 22-нд орсон борооны улмаас Туул голын усны түвшин огцом нэмэгдэж Яармаг, I хорооллыг холбох гүүрийн төгсгөл хэсэг усанд автсан.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өгөв.
НЗХГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу үндсэн замын сүлжээг бий болгох зорилт дэвшүүлсэн. Үүний эхлэл нь 17 км зам бүхий шинэ тойрог замын төсөл юм. Уг төслийн хүрээнд долоон том гүүр барина.
Өнөөдрийн байдлаар гурван жижиг гүүрийг бариад байна. Уг зам, гүүрэн байгууламж нь хоногт 35-40 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадалтай. Уг гүүр Яармаг, I хорооллыг холбох гүүр нийт 846.5 метр урт, замын түвшингээс 8.9 метр байна. Мөн 2 урсгал, 4-6 эгнээтэй, 2 талдаа явган замтай, 74.4 сая ам.доллар төсөвт өртөгтэй” гэв.
-Тус гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэсэн. Яагаад ашиглалтад ороогүй байна вэ? Яг юуг нь ашиглалтад оруулах гэж байсан бэ?
-Зургаадугаар сарын 1-нд яагаад ашиглалтад оруулна гэснийг нь би сайн мэдэхгүй байна. Аливаа бүтээн байгуулалт байгуулахдаа түр зам барих ёстой байдаг. Тэр түр замаар машин техник хэрэгсэл тухайн замаар зорчиж ажилаа явуулдаг. Түр зам л усанд автсан байна. Гүүрийн ажил дуусаагүй байхад буруу ташаа мэдээлэл түгэж байгаа нь ажлаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байна.
“Тотел Инж” ХХК-ийн инженер О.Анхбаяр “Гүүрэн байгууламж барихад түр зам, талбайн орон зай гэх мэт бэлтгэл арга хэмжээг хангах ёстой байдаг. Тухайн усанд автсан хэсэгт бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй, барьж буй гүүр рүү техникээ аваачих түр зам гэж болно.
Замын ажил шат дараатай, нарийвчилсан зургийн дагуу үргэлжилдэг. Одоо барьж байгаа гүүрийн ажил дуусахаар усанд автсан хэсгийн ажил үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл усанд автсан хэсэг бол бидний ажлаа хийхэд зориулсан түр зам, ямар ч хохиролгүй. Өнгөрсөн зун орсон бороо, үерийн улмаас тус зам, гүүрийн ажлын хугацаа хойшилж 2023 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн.
Тус зам, гүүрийн ажилтай дулаан, сүлжээ, бохир, цэвэр усан хангамжийн систем гэх мэтчилэн олон ажил хамт хийгдэж байгаа. Бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусна. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж, 24 цагаар нарийн төлөвлөлттэйгөөр ажиллаж байна. Мэдээж үерийн эрсдэлийг тооцолсон” гэв.
Дээрх гүүрэн байгууламжийн ажил 2022 онд эхэлсэн билээ. Тус гүүрийг 2024 оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан юм.



More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
