Үндэсний эвслийн сонгуулийн штабын байранд цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн талаар өнөөдөр /2024.06.25/ мэдээлэл хийлээ.
Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 25-ны өдрийн 12.22 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрчдийн эвлэлийн ордонд гэмт хэргийн шинжтэй үйлдэлд болж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Мөн өдрийн 13.24 цагт сэтгүүлчид байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна гэх мэдээлэл нэр бүхий иргэдээс ирүүлсэн. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс алба хаагчид очиж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад одоогоор тухайн байранд олон тооны компьютер, техник тоног төхөөрөмжийг суурилуулан олон иргэн байрласан байсан.
Ямар үйл ажиллагаа явуулж байсныг шалгаж байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу иргэн, байгууллагаас ирсэн гомдол мэдээллийг шалгах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу тухайн асуудлыг шалгаж байна. Тухайн өдрийн 12.22 цагт эхний дуудлга, дараагийнх 13.24 цагт дуудлага ирсэн. Гэмт хэрэг зөрчлийн шинж байна уу гэдгийг шалгаж тогтооно. Сонгуультай холбоотой асуудлаар долоо хоног бүрийн Лхагва гариг мэдээлэл хийнэ. Тэр үеэр сонгуультай холбоотой мэдээлэл өгнө гэв.
More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...