“Үнэн ба зөв” намаас УИХ-ын 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Ч.Баттунхаг, 11 дүгээр тойрогт нэр дэвшигч З.Гэрэлт-Од нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд энэ удаагийн сонгууль шударга болохгүй, ард түмний төлөөлөл болсон иргэд төрд очихгүй бол Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдахад хүрээд байна гэв.
Нэр дэвшигчдийн зөвлөх менежер “Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа явуулж байгаа. Тэд нэрийн хуудсан дээрээ гар утасны дугаараа бичсэн. Гэтэл тэр дугаарт асар олон дуудлага ирсэн. Энэ дуудлага нь “Та нар хэзээ мөнгөө өгөх вэ. Би та нарт 10-30 регистрийн дугаараа өгсөн, энэ мөнгө хэзээ орох вэ” гэж асуусан. Эхлээд бид үүнийг явуулга гэж ойлгосон. Гэвч энэ нь хэд, хэдэн удаа давтагдсан тул анхаарал хандуулж эхэлсэн.
Ингээд тэр утсаар ярьж байгаа хүмүүстэй очиж уулзаад хэн, хаанаас мөнгө амлаж, юу ярьсан тухай тодруулсан. Нэр дэвшигч З.Гэрэлт-Одын нэрийг барьж хүмүүсийн регистр, оршин суугаа хаяг, утасны дугаарыг авсан байсан. Ингээд 100 мянгаас 1 сая төгрөг амлаж хүмүүсийн регистрийн цуглуулсан байна.
Сонгууль болоод дуусна. Үүний дараа манай нэр дэвшигчээс “Та нөгөө мөнгөө хэзээ өгөх вэ” гэж нэхэх нөхцөл үүсээд байна” гэлээ.
УИХ-ын 11 дүгээр тойрогт нэр дэвшигч З.Гэрэл-Од “Би СХД нэр дэвшиж байгаа. Дүүргийн нийт ард түмэн минь ээ, манай намын бүх залуус “мөнгөгүй сонгууль” хийж байгаа. Бид нэг ч хүнд мөнгө амлаж, регистрийн дугаар, нэр хаяг аваагүй. Цаашид бид ядаж сонгуулиа зөв хийдэг болох ёстой. Тиймээс биднийг дэмжээрэй” гэв.
УИХ-ын 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Ч.Баттунхаг “Бичил хороололд мөнгө тарааж байна гэх мэдээлэл хүлээн авсан. Намыг нь хэлээд юу гэх вэ. Энэ зүйлүүдээ болих хэрэгтэй байна. Шударга сонгууль хиймээр байна. Залуусыг дэмжээрэй л гэж хүсье даа” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...