Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Испанийн шигшээ багийн хөлбөмбөгчид Италийн багийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа. Гельзенкирхен хотод болсон тоглолтод испаничууд 1:0-ээр хожлоо. Тоглолтын 55 дахь минутад Италийн хамгаалагч Риккардо Калафьори өөрийн хаалганд гоолджээ.
Испанийн баг 6 оноотойгоор В хэсгийн нэгдүгээр байрт шалгарлаа. Италичууд 3 оноотой болж хоёрдугаарт бичигдэж байна. Албани, Хорватын багууд тус тус 1 оноо авчээ. Зургаадугаар сарын 24-нд болох сүүлийн тойрогт Испанийн баг Албанийн багтай, Италийн шигшээ Хорватын багтай тоглоно.
Испани болон “Манчестер Сити” багийн хагас хамгаалагч Родри шар хуудсаар олон удаа торгуулсан тул Албанийн багтай хийх тоглолтыг өнжихөөр болжээ.
Испани, Италийн шигшээ багууд Европын аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа хоорондоо тоглолоо. Өмнөх тэмцээнд хагас шигшээд таарч байсан юм. Тухайн үед Италийн баг хожиж, улмаар Европын аварга болсон билээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: “Монцамэ агентлаг”
Сэтгэгдэл
More Stories
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалджээ
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалдсан байна.Тус оронд Засгийн газар болон хар тамхины бүлэглэлийн хоорондох дайн даамжирч, жараад хүн...
Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сард биржийн арилжаагаар шинэ бүтээгдэхүүн болох Баяжуулсан сул коксжих нүүрсний анхны арилжааг амжилттай...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байна
Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө амьдардаг өргөөнд нь очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан...