Цагдаагийн байгууллагад энэ долоо хоногт /06.17-21-ний өдөр/ Залилах гэмт хэрэг 49 бүртгэгдэж, шалгагдаж байна.
Дээрх хэргийн 63 хувь нь цахим орчин болох Facebook чат, зарын дагуу мөнгө шилжүүлж 38 орчим сая төгрөгийн хохирол учирсан байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь хүн амын төвлөрөлтэй, явуулын хөдөлгөөн их, бараа бүтээгдэхүүний эргэлт өндөртэй болон хилийн боомттой ойролцоо Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.
Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн гомдол, мэдээллээс онцолбол:
- СБД-ийн иргэн М нь “Дүүгээс 900.000 төгрөг зээлээч гээд фейсбүүк чатаар мессеж ирэхээр нь шилжүүлтэл хаягаа хакердуулсан байна”,
- Дорноговь аймгийн иргэн Э нь “Танил хүнээс мөнгө гуйсан чат фейсбүүкээр ирэхээр нь …. тоот данс руу 900.000 төгрөгийг шилжүүлтэл залилуулсан байна” зэрэг найз нөхөд, ах, эгч танилын facebook хаягаас мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө шилжүүлээд залилуулсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл их байна.
Хэрвээ танд дээрх зүйл тохиолдож “мөнгө зээлээч” гэсэн мессеж ирвэл
- Тухайн хүн руу утсаар эсвэл дүрст дуудлага хийж мөн эсэхийг баталгаажуулах
- Тухайн хүний нэр дээрх данснаас бусад данс руу мөнгө шилжүүлэхгүй байх,
- Facebook хаягаа бусдад алдахаас сэргийлж мэдээллийн нууцлалаа хангахыг анхаарууллаа.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...