Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр 1.5км үерийн далан барих тендерт “Билгүүн Монгол Констракшн” ХХК шалгарчээ. Компанийн төлөөлөл барилгын ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар ярилаа.
“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба “Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зарласан тендерт 2024 оны зургаадугаар 13-ны өдөр шалгарч, маргааны долоо хоног дуусаж, ажлаа эхэллээ.
Сэлбэ гол дагуу үерийн хамгаалалтын даланг барих бэлтгэлээ 100% хангасан.
17 техник хэрэгсэл, 40 орчим ажилтантайгаар үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байна.
Манай компани Тавантолгойн нүүрс баяжуулах төслийн газар доорх байгууламж, түшиц далангийн ажлыг хийж байсан туршлагатай.
Энэ удаа бид нийт 740 орчим метр хоёр талдаа буюу 1.4 км цутгамал төмөр бетон хийцтэй түшиц хана угсралтын ажил, бүрэн тохижилтыг хийх юм.
Үерийн хамгаалалтын даланг наймдугаар сарын 20-н гэхэд барьж дуусгана гэж төлөвлөж байна. Бороотой үед хэрхэн ажиллах талаар баталсан гамшгийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулна” гэж ярилаа.
Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетон хийцтэй үерийн хамгаалалтын далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх юм байна.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...