Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингийн талаар мэдээлэл өглөө.
Тус сүлжээний гишүүн байгууллага болох “Глоб Интернэшнл төв” ТББ сонгуулийн сурталчилгааны телевизийн мониторингийг хийжээ. Ингэхдээ МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн таван телевизийг хамруулсан байна. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэжээ.
Энэхүү судалгааг гурван үечлэлээр хийх бөгөөд нэгдүгээр үе буюу зургаадугаар сарын 10-16-ныг хүртэлх хугацаанд хийсэн мониторингийг “Глоб Интернэшнл төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Онон танилцууллаа.
- Судалгааны хугацаанд дээрх таван телевизийн 1,450 цаг 51 минут 41 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 14% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. МҮОНРТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 19%-ийг МАН, 16%-ийг ХҮН нам эзэлсэн бол АН, Иргэний Хөдөлгөөний Намд адил тэнцүү 12%-тай тэнцэх цаг оногджээ. Харин таван телевизийн дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 31%-ийг эзэлсэн нь давамгай байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52%-ийг МАН дангаараа эзэлжээ. Харин ХҮН нам 17%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 5% гарсан бол арилжааны телевизүүдэд 1%-иас хэтэрсэнгүй.
- Нийт таван телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 44% байна. МҮОНТ-ийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 91% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 15% байна. Арилжааны сувгийн хувьд TV9 телевизийн мэдээллийн 86% нь эерэг хандлагатай, Монгол TV телевизийн мэдээллийн 76% байна. Сөрөг өнгө аястай мэдээлэл ТV9 телевизэд 8% хүрсэн нь бусдаасаа өндөр байна.
- МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ өсөж 56%-д хүрсэн нь сайшаалтай юм. Харин арилжааны телевизүүдийн далд сурталчилгаа 6-28%-ийг эзэлж байна.
- Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж байгаа бол АН 12%-иар удаалж байна.
- Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.
- Сонгуулийн тухай хуулийн 46.2, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж буй нь сайшаалтай боловч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна.
- Топ таван телевизээр хамгийн их гарсан нэр дэвшигчдийг мөн харуулж байна. МҮОНРТ-ээр хамгийн их гарсан нэр дэвшигч ХҮН намын Т.Доржханд байсан бол TV9 телевизээр Э.Батшугар, Монгол TV, NTV, Eagle News телевизүүдээр Л.Оюун-Эрдэнэ хамгийн их гарсан байна.


More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
