Чанаргүй шугам хоолойноос үүдэж Хан-Уул дүүргийн Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглээд дөрвөн жил болжээ.
Зэвтэй уснаас болж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч байгаа талаар оршин суугчид их ярьдаг. Харин Яармаг орчмын айл өрхүүдийг зэвтэй усаар хангаж байгаа гол шугам хоолойг солих ажлын тендерт УСУГ шалгарч, энэ оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөгийг НИТХ-ын хуралдаан дээр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удаа дараа тавьж байж, шугам солих ажил өчигдөр /2024.06.17/ эхэллээ.

Тэгвэл энэ зундаа багтааж Яармаг орчмын стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах хоолойг шинээр солих ажлыг УСУГ хариуцан хийж байна. Ирэх аравдугаар сарын 1 буюу халаалт тавигдахаас өмнө энэ цэвэр усны шугамыг угсарч дуусна гэсэн төлөвлөгөөтэйгээр 500 м шугамаа авчирч буулгажээ.

Харин энэ ажил удсан шалтгааныг УСУГ-аас тайлбарлахдаа бид нар тодорхой хэсгүүд дээр шинэ трассаар шугамаа шинэчилж тавьж байгаа. Тийм учраас ажлын зураг хийлгэх тэрийгээ баталгаажуулж зөвшилцөх гээд тендер зарлаад тодорхой хугацаа авсан. Гэхдээ хугацаандаа эхэлж, хугацаандаа дуусна гэлээ.

Ирэх намар гэхэд Яармагийнхан зэвтэй биш цэвэр ундны ус хэрэглэдэг болох нээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...