Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан.
Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
Тэрбээр “Тендерт шалгарсан компани голын урсцыг нэмэгдүүлэх болон 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетон хийцтэй үерийн даланг хийх юм.
Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Мөн маргааш гурван багц тендерийг нээнэ.
Тодруулбал Хан-Уул дүүргийн дөрөв, тав, зургаадугаар хороо, Чингэлтэй дүүрэг болон Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүр орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн угсралтын ажлын тендерийг нээхээр төлөвлөж байна” гэв.
Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй байршилд үерийн далан сувгийн засвар, нөхөн сэргээлт, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварын ажил хийж дуусаад байна. Мөн Сэлбэ голын 10 км орчим газарт түвшин буюу лагийг доошлуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр онцолсон юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...