Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум” шалгаруулах болзол, шалгуур үзүүлэлтийг Их-Уул сум бүрэн хангаж “Улсын тэргүүний сум” боллоо.



Өдгөө 101 жилийн түүхт Их-Уул сум нь мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншилийн томоохон голомт нутаг бөгөөд нэгдэл байх үеэсээ эхлэн аймагтаа өрхийн болон хамтарсан үйлдвэрлэлээр манлайлж иржээ. Үүнийхээ үр дүнгээр ч байгуулагдсан цагаасаа эхлэн 17 удаа аймгийн шилдэг нэгдэл, сумаар шалгарч байв.
Их-Уулчууд сарлагийн цагаан идээ, жимс жимсгэнэ, үндэсний хувцас хэрэглэлийн үйлдвэрлэлээр баруун бүс нутагтаа төдийгүй улс орондоо нэгэнт танигдсан. Түүнчлэн 3 аймгийн 17 сумын нутагт уламжлалт хөсөгт тэргээр алсын отор нүүдэл хийж, мал сүргээ өсгөн үржүүлж, аймагтаа малын тоогоор тэргүүлж, мал маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлж, малыг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулж байна.
Тус сумын “Улсын тэргүүний сум” шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
-Энэхүү амжилтыг гаргахад Их-Уул сумын ард олон, хүн бүрийн хүч хөдөлмөр, үе үеийн удирдлагуудын гавьяа зүтгэл нөлөөлсөнийг онцлон тэмдэглэе гээд хөдөлмөрч, авьяаслаг, бүтээлч Их-Уулчуудад халуун баяр хүргэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
