“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм.
Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ёслолын үеэр хэлсэн үгэндээ, тус бүтээн байгуулалт нь зүүн бүсийн хөгжил, ялангуяа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

Цар тахал, геополитикийн хүндрэл, бэрхшээлтэй нөхцөл байдалд бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж, ашиглалтад оруулж чадсаныг дурдаад, энэ хугацаанд хүчин чармайлт гарган ажилласан төр, хувийн хэвшил, инженер техникийн ажилчдад талархал илэрхийллээ.
Тус станц нь Мардай, Тамсаг, Төмөртэй зэрэг томоохон орд газруудын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Бичигт – Эрээнцав чиглэлийн боомтуудаар Транс Сибирийн төмөр замтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжийг ч бүрдүүлнэ гэдгийг хэллээ.
Түүнчлэн, тус бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байгааг онцлон тэмдэглэв.

Цаашид эрчим хүчний салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтыг төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний үе шатыг 2024 оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар болсныг дурдлаа.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA” ХХК шалгарч, Хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт, улсын төсвийн 21.9 сая ам.долларын санхүүжүүлтээр гүйцэтгэсэн юм.


Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон шинэ станц ашиглалтад орсноор:
- Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130 хувиар нэмэгдэх,
- Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэх,
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, төвлөрсөн хот суурин газрууд бий болох таатай нөхцөл бүрдэх,
- Төвийн бүсээс 15-17 МВт-ын цахилгаан эрчим хүч шаардлагагүй болох ба нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх
- 130 орчим байнгын ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой юм.
Төслийн үргэлжлэх хугацаанд давхардсан тоогоор Монгол, БНХАУ, Вьетнам улсын нийт 1,570 инженер техникийн ажилтан, 80 гаруй тусгай зориулалтын машин, механизм барилга угсралтын ажилд оролцсон байна.


More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
