Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр болж байгаа юм. Шүүх хурал эхлэхээс өмнө бид түүнээс зарим тодруулгыг авсан юм.
–Ямар зүйл ангиар яллаж байгаа вэ. Процессийн талаар тодруулахгүй юу?
-Намайг татвар төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн нэр төрд халдсан, төрийн нууц мэдээлэл хадгалсан гэдэг Эрүүгийн дөрвөн зүйл ангиар яллахаар прокуророос шүүх рүү шилжүүлсэн. Бид шүүхэд олон асуудлыг эргэж тодруулъя. Маш олон эргэлзээтэй асуудал үүссэн. Би өөрөө ч ойлгохгүй байгаа Эрүүгийн хуулийн 19.11 буюу төрийн нууц мэдээллийг хадгалсан гэж намайг буруутгаж байгаа юм. Хадгалсан хүн байгаа бол задруулсан хүн байгаа. Тэгвэл задруулсан гэмт хэрэгтэн нь хэн юм. Хэн надад төрийн нууцыг өгсөн юм. Би сайдын нэр сонссон. Тэр хүн нь хэн юм. Ямар зорилготой манай сайтад өгсөн юм. Яагаад төрийн нууц миний машинаас гэрээс, ажлаас олдоогүй байхад яагаад намайг холбогдуулаад байгаа юм.
-Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан шүү дээ?
-Би шударга үнэнээр нь шүүлгээд өнгөрье. Олон нийт ард түмэн ч мэдэх эрхтэй. Шантаажчин гэж олон хүн чичилдэг. Ард түмэн одоо л харах хэрэгтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь бүх гүйлгээг шалгасан. Тиймээс би ард түмэнд ил тод юунд буруудаад байгаагаа харуулмаар байна.
Зариг сайт долоон жилийн хугацаанд 400 орчим сая төгрөгийн татвар төлсөн байна. Бантсандаа шалгаад байх биш нотолгоонд суурилж шалгах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн бусдыг айлган сүрдүүлэх замаар бусдаас их хэмжээний мөнгө авах юм бол 2-8 жил хорих ялтай юм билээ. Ийм хэргээр шалгаж эхлээд яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгосон. Мөн намайг тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж барьж хорьсон. Гэхдээ эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр шал өөр дүн гарсан л даа.
-Хүсэлтээ шүүхэд бичгээр өгсөн үү?
-Өгсөн. Одоо хэлэлцэнэ. Миний хамгийн сүүлийн найдвар бол шүүх л байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд зөндөө болохгүйтэй тэмцлээ. Тагнуул, АТГ, цагдаа гээд бүхэл бүтэн аппарат миний эсрэг ажиллаж байна. Нотлох баримт дээр тулгуурлаад шийдвэрээ гаргаасай.
-Айж байна уу?
-Үхэхээс бусдыг үзлээ. Баригдаад, ачигдаад хэцүү нөхцөлд 68 хоног хоригдлоо. Гэрийн хорионд дөрвөн сар байлаа. Гэхдээ хэний өмнөөс бас ажилласан юм. Ялархаад яахав дээ. Айгаад уйлаад яахав дээ. Туулаад л гарна. Би өөртөө л итгэж байна. Гэмт хэрэг хийгээгүй учраас үүндээ л найдаж байна. Айж байгаа ч итгэл маань тасраагүй дундраагүй байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
