Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022, 2023 онд болон 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд алга болсон 205 тохиолдол гарч, хуулийн дагуу шалгагджээ.
Тодруулбал 2022 онд 65, 2023 онд 100, 2024 оны эхний гурван сард 40 гомдол, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, бүх хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Үүнээс дөрвөн хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Дүүргийн прокурорын газраас хүүхэд алга болсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчтэй таарамжгүй харилцааны улмаас орон гэрээсээ дайжиж 1-7, цаашлаад 50 хүртэл хоногоор сураггүй болсон тохиолдол хамгийн их гарсан байна. Үүнээс гадна, тоглоомын газарт хонох, цагийн ажил хийх зэргээр ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүйгээр сураггүй алга болсон цөөнгүй тохиолдол бүртгэгджээ.
Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа бол 50 орчим хувь нь өсвөр насны буюу 14-15 насны хүүхдүүд.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгож тэдэнтэй харилцах харилцаандаа анхаарах, мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэхийг прокурорын байгууллагаас зөвлөлөө.
Эх сурвалж: УЕПГ
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
