Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болох юм байна.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор Хүй долоон худгийг сонгожээ.
Үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.

Хүүхдийн баярын арга хэмжээг Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын таеквондогийн холбоо, Монголын дрифтийн холбоо, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний бөхийн барилдааныг Хуйрнан шуугигч нэвтрүүлэгтэй хамтран зохион байгуулна.
Арга хэмжээг 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулна гэж “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ-аас мэдээлэв.
Next post
Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй хүүхдүүд байна
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...