1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.


Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө.
Эрдэм номыг дээдэлдэг ардын уламжлалаа даган, хүүхдүүдээ номын сайн нөхөр болгон хүмүүжүүлж, оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл гаргахыг иргэдэд уриаллаа.
Номын санг барихад хүчин зүтгэсэн төрийн болон хувийн хэвшил, Үндэсний номын сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.


Ерөнхийлөгч мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг өргөн барилаа.
2008 онд Үндэсний номын сангийн иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шавыг нь тавьж, 2014 онд барилгын ажил нь эхэлсэн. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн үед буюу 2019 онд Ерөнхий сайд байхдаа бүтээн байгуулалтын явцтай танилцан, ажлаа эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгч байсан юм.
Үндэсний төв номын сан шинэ номын сандаа 534 мянган ном, бүтээлийг шилжүүлж, Төв байрандаа гурван сая орчим судар бичиг, сурвалж, судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа явуулах болжээ.
Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан байна.


Мөн орчин үеийн ном хэвлэл бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм.
Түүнчлэн хамтын ажиллагаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэсэн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхим, багаар ажиллах өрөө, бүтээлч танхимтай юм байна.
Шинэ номын сан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд, Сэлбэ голын баруун эрэг дагуу байрлаж байна.

More Stories
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
Төмөр замын гарцаа нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа
Өнгөрсөн 70 жилд манай улс зөвхөн Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан төмөр замаар Хятад улстай холбогдож ирсэн. Тэгвэл Ганц мод-Гашуунсухайтын төмөр зам...
С.Бямбацогт:Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна
Цэнхэр дуулгатнууд маань ЭНХИЙН МАНААНД Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна. ДЭЛХИЙН ЦЭРЭГ - МОНГОЛ ЦЭРЭГ 🇲🇳🇲🇳🇲🇳Posted...
Амь үрэгдсэн баатруудыг эрж илрүүлэх хамтарсан хайгуулын экспедиц Дорнод аймгийг зорилоо
Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 2024 оны...
Монгол цэргүүдээ командлан алхсан дэд хурандаа Э.Билэгсайханд хурандаа цол олголоо
Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч,...