Идэр сумын ИТХ, ЗДТГ-аас жил бүр “ Төлчин эмэгтэйчүүдийн чуулган” арга хэмжээг сумандаа зохион байгуулдаг.
Энэ удаагийн чуулганд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих оролцож малчдад чиглэсэн Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, тэдний тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.
Мөн “Дөрвөн алтан бэрс” малчдын холбооны тэргүүн Б.Тамир мал маллах дэвшилтэт арга туршлага, газар нутгийн байршилд тохируулан мал сүргийг хэрхэн маллах, сүргийн бүтцийг сайжруулах зэрэг асуудлуудаар сургалт оров.
Түүнчлэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” малчдад зориулсан хөдөлгөөний талаарх мэдээллийг сургагч багш нар өглөө.
Бэлчээр нутаг хомсдон цөлжиж, малын ашиг шим багасаж, малчид хот суурин бараадсаар байгаа энэ цаг үед малчдад зориулсан төрийн дорвитой, үр дүнтэй бодлого зайлшгүй шаардагдаж байна. Тиймээс ч “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж эхэллээ. Уг хөдөлгөөний гол зорилго нь малчин өрх бүрийн сарын орлогыг 5 сая төгрөгөөс дээш хэмжээнд хүргэх явдал юм.
Түүний нэг жишээ нь малчид Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтын дэмжлэгтэйгээр 50 хүртэлх сая төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлээр авах боломж бүрдэж байгаа юм. Улмаар малчид хамтарсан хөдөлмөр эрхэлж, өөрсдөө өндөр орлоготой, үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдтэй, хот суурин газрын иргэдэд чанартай мах сүүг тогтвортой үнээр авах давуу талууд үүснэ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг төлчин эмэгтэйчүүд дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ цаг үед хамтарсан хөдөлмөр эрхэлж байж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтойг хэлцгээж байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...