Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тавантолгой” ХК-д ажиллалаа.
“Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 6 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Мөн Өмнөговь аймагтаа 1.5 сая мод тарьж, ургуулах амлалт өгснөөр нийт 7.5 сая мод тарихаар үндсэн гурван зорилтын хүрээнд ажиллаж байна. Үүнд:
- Мод тарих урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах:
“Тавантолгой” ХК нь Монгол Улсын их сургууль(МУИС)-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаар МУИС, ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Өмнөговь аймгийн Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад сумдад хээрийн судалгаа хийжээ.
Сургалт, судалгааны төв болон байнгын мод үржүүлгийн талбай байгуулах:
Тус зорилтынхоо хүрээнд 2022-2023 онд Даланзадгад суманд 6 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, өнөөдрийн байдлаар 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.
Мөн 2022 онд Номгон суманд “Мод үржүүлэг, сургалт, судалгаа, инновац” төвийг байгуулахаар 20 га талбайд бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 4 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, говийн бүсийн ургамлуудыг бортогоноос үржүүлэх юм.

Хамгаалалтын ойн зурвас байгуулах, байгалийн заган ойн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах, нөхөн сэргээх:
Тус компани нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нөхөн тарилт болон ойжуулалтаар нийт 12 мянган мод тарьж, terbummod.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байна.
Нийт тарих модны 50 гаруй хувь нь говийн бүсийн ойн санг бүрдүүлж буй заг мод байх бөгөөд Номгон, Булган сумдын нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн 2022-2023 онд Цогтцэций сумын нутагт 40 га талбайд хашаа, усалгааны систем, гүний худаг худалдан авалтыг хийж ойжуулалтын бэлтгэл ажлыг хангаад байгаа талаар Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.
“Тавантолгой” ХК нь өөрийн мод үржүүлгийн газарт бортогонд үржүүлсэн, гарал үүсэл нь тодорхой тарьц, суулгацыг тарьж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр сумын байршилд мод үржүүлгийн газар байгуулснаар компанийн дотоодын хэрэгцээний тарьц, суулгацыг хангаад зогсохгүй орон нутагт нийлүүлэх, цаашлаад амлалтаа давуулан биелүүлж 2030 он гэхэд 15 сая мод тарих боломжтой гэдгийг “Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн захирал Б.Содномцэрэн энэ үеэр онцолж байв.
Талбайд гаргахад бэлэн 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж чадсан боловч ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг энэ үеэр хэллээ.

2024 онд тус компани нь Өмнөговь аймгийн Булган суманд 100 га талбайд ойжуулалт хийх, Номгон суманд 100 га талбайд навчит модоор хамгаалалтын зурвас байгуулах, Цогтцэций суманд 40 га талбайд навчит модоор ойн зурвас байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
